" Гурван улсын үлгэр" гэсэн Хятадын эртний сонгодог зохиолыг хэн бүхэн сайн мэддэг бөгөөд цөөн бус хүн энэ агуу их уран зохиолыг уншиж өнгөрсөн нь гарцаагүй. Энэ мондог том зохиолыг Лүө Гуан-жүн зохиосон юм.
Лүө Гуан-жүн 14-р зууны үед амьдарч байжээ. Тэр хархан багаасаа ном зохиол унших сонирхолтой, бараг бүх түүх судрыг алдалгүй амтархан уншиж байсанаар, хожим нь " Гурван улсын үлгэр" гэх энэ уран зохиолыг туурвин бичих явдалд нь ул үндэс тавьж өгсөн байна.
Лүө Гуан-жүнгийн амьдарч байсан тэр үе нь үндэстний зөрчил болон ангийн тэмцэл хурц ширүүн мөртөө маш ээдрээн будлиантай байж, Монгол үндэстний байгуулсан Юань улсын төр нь Хан үндэстэнд хавчин дарангуйлах бодлого явуулж, Хан үндэстний өргөн олны эсэргүүцэлд тулгарч, олон газарт бослогын цэргүүд бүрэлдсэн байжээ. Олон бүлэг бослогын цэргүүд Юань улсын засаг төрийг эсэргүүцэх төдийгүй, харилцан бие биеэ хавсарган нэгтгэж, Юань улсын төрийг түлхэн унагаасаны дараа Хятадыг дахин ноёрхохоор оролдож байсан юм байна.
Лүө Гуан-жүн залуудаа мөн сайн дурын армид оролцож, армийн зөвлөхийн ажил хариуцсан юм байна. Тухайн үе Лүө Гуан-жүн улс төрийн дээд хариуцалгат сэтгэлээр бялхам, самуун дайныг түвшитгэн, төр улсаа засах ауга санаа өвөрлөн байлдаан тулалдаанд оролцож байжээ. Сүүлээр нь Жү Юань-жангын удирдсан бослогын цэрэг эцэсийн ялалт байгуулж, Мин улсын төр тогтоосоноор, Лүө Гуан-жүнгийн улс төрийн хүсэл нь хүсэрдэж, нутагтаа буцан уран зохиол зохион бүтээх ажлаа эхэлсэн байжээ.
" Гурван улсын үлгэр"-т манай тоололын 184 оноос 280 оны хоорондох зуу шахам жилийн ээдрээн будлиант түүхийн үлгэрийг бичсэн юм. Лүө Гуан-жүн үлэмж ир түүхийн материал, сул тэмдэглэл, өнгөрсөний ардын дунд уламжлагдаж байсан үлгэр домог, хилийн сайн эрсүүдийн үлгэр, ардын уламжлалт аман үлгэр зэргийг цуглуулж, мөн түүнээ өөрийн улс төрийн үүрэг хариуцлага болон тариачдын бослогын цэрэгт оролцсон дайны амьдралын өнгөрөлттөйгөө уялдуулан, Вэй улс, Шү улс, Ү улс энэ гурван улсын хоорондох улс төр, цэргийн тэмцлийн түүхийг амьдлаг сайхан бичиж, үеийн үеийн үнэт зохиол болгон үлдээсэн юм. /Пэрлаймаа найруулан орчуулав/
|