3. Хоног өнжиж үлдсэн хүнсний ногоо идэх:
Ялангуяа хоног өнжсөн байцаа болон жүйцааг дахиад халаахад агуулагдаж байсан нитрат\азотнокислая соль\ нь бактерийн үйлдлээр дахиад азотын хүчлийн давс бий болгодог байна, энэ нь хүний биед орохлоороо өмөн үүд нэрвэгдүүлэх бодис бүрдүүлж, хүний биеийн эрүүл мэндэд тун муугаар нөлөөлдөг байна.
4. Тосонд хайрсан хүнсний зүйл:
Ялангуяа урт хугацаагаар тосонд хайрсан юм уу хэтэрхий түлэгдсэн хүнсний зүйл нь өмөн үүд нэрвэгдэх бодис бий болгож, улаан хоолойн өмөн үү болон ходоодны өмөн үүгээр өвчлөх хэмжээг нэмэгдүүлдэг байна.
5. Шарч хайрч иддэг хүнсний зүйлүүд:
Шарч хайрах явцад шатааж байгаа материал нь гүйцэд шатаагүйгээс болоод үлэмж хэмжээний хорт бодисууд бий болгодог байна, бохирдсон хүнсний зүйл хүний гэдэс ходоодонд шингээд бие махбодийн эсүүдийн хэвийн ажиллагааг нөлөөлж, өмөн үү болон хувирдаг байна.
6. Хөгцөрч ялзарсан хүнсний зүйл:
Будаа, гурил, буурцаг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь чийгтээд хөгцөрч ялзарвал өмөн үү үүсгэх хорт бодис бий болгодог байна.
Учир иймээс хэн хүн ч гэсэн өмөн үүгээс цаг үргэлж сэргийлж байхын тулд өдөр тутмын амьдралдаа өмөн үүгээс сэргийлж түүнийг эсэргүүцэх чадавхтай хүнсний зүйлүүдийг сонгож хэрэглэх нь зөв юм. \Л.Буянтогтох орчуулав\ 1 2
|