
Сайн байна уу? Эрхэм сүлжээ хэрэглэгч найз минь, "Захидлын тойм" булангаар тантай дахин золгож байгаадаа баяртай байна.
Энэ удаагийн "Захидлын тойм" нэвтрүүлэгт Бээжин дэх Төвийн үндэстний цөөнхийн их сургуулийн монгол хэл уран зохиолын факултетын оюутан Буриад охин Сэндээгийн манай сурвалжлагчид өгсөн ярилцлагийг сонсгохоор бэлтгэлээ.
Сэндээ бол Хятадын өвөр Монголын өөртөө засах районы Хөлөн буйр аймгийн Эвэнк хошуунд нутагтай охин, гурван жилийн өмнө 12-р ангиа дүүргээд алсын их хүсэл тэмүүлэллийг өвөртлөн их сургуульд шалгагдан Бээжинд ирээд суралцаж яваа, Тэр маань манай орны Буриад ястан мөн болохоор хэл хэллэг, амьдралын зан дадгаал зэрэгт нь өөрийнх нь үндэстний онцлог хадгалагдаж байгаа нь ил тод онцлог болсон гэж хэлж болох юм.
Сэндээ малчин хүний охин тул малчин хүний амьдралыг сайн мэдэх юм, Өвөр Монголын Буриад иргэдийн аж амьдралаас танилцуулан хэлэхдээ, малчин хүн өглөө эрт босч үнээ малаа сааж, өвс бордоо хаяж өгч, үдэд харьж ирж бага зэрэг амраад дахиад л ажилдаа орно, малаа арчлан малжиж, байгал болон мал унаатайгаа харицах нь тэдний бүхийл амьдрал гэлтэй, тэдний өдөр хоног ийнхүү давтагдна, Энэ нутгийн хэл хэллэг нь зарим нутгаас ялгагдах өөрийн авьяаны тогтолцоотой, хүн амын тоо нь 8 мянга гаруй байна гэж тэр хэллээ.
Сэндээ маань Бээжинд сурдаг 4-р ангийн оюутан, энэ зуны амралтын хугацаанд хэдэн оюутны хамт манай Монгол хэлний редакци дээр ирж парактик дадлага хийсэн юм, энэ хугацаандаа тэрээр радиогийн тухай анханы танилт мэдлэгтэй болсон төдийгүй, манай редакцийнхнаар дамжуулан ОХУ-ын Буриад улсын радио сонсогч Буджавтай танилцсанаараа бахархаж баярлаж байлаа, тэрээр энэ нэвтрүүлгээр алс холын Буриад улсад байгаа удам угсаа нэгтэй найз нөхөддөө мэнд хүргэсэн сан.
"Захидлын тойм" нэвтрүүлэг өндөрлөх гэж байгаа үеэр Сэндээ маань сонсогчиддоо нутгийнхаа "Алтаргана" гэдэг Буриалд ардын ая дууны мэнд хүргэсэн байна. Та манай энэ нэвтрүүлгийг сонсох болов уу. Дараачийн ээлжийн "Захидлын тойм" нэвтрүүлгээр дахин уулзах болтол түр баяртай. \Номин бэлтгэв\
|