• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-12 15:37:03    
Бээжин хот цахилгаан хөдөлгүүрт авто машинг түгээмэлжүүлэх ажлаа эрчимжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Ногоон олимпи эрхэлэх гэсэн бол Бээжин 2008 оны олимпийн чухал ухаагдахуун болно. Үүний төлөө Бээжин хот одоогийн байгаль орчны асуудлаа тал бүрээс зохицуулж байна. Авто машины бохирдол хийг багасгах гэсэн бол даруй үүний дотрох чухал нэгэн агуулга нь болно. Олон төрлийн арга хэмжээний дунд бохирдолгүй шинэ эрчим хүчээр хөдөлгөх хүч болгосон авто машин хэрэглэх нь хамгийн сайн арга байлаа. Литийн батарейг саяхан судлан бүтээж, Бээжингийн автобуст хэрэглэж эхэлснээр энэхүү батарей нь чинэглэхэд түргэн, урт хугацаа ажиллаж чадах хүчинтэй байдаг учир Бээжин хотод автобуст түгээмэлжүүлэх сайхан боломж авчирсан байна.

     Авто машины бохирдол хий бол маш их хортой гэдгийг бид бүхэн мэдэж байна. цахилгаан хөдөлгүүрт авто машинг хэрэглэж эхэлснээр агаар мандлын бохирдлын байдлыг үр ашигтай намдааж чадах юм. Гэвч цахилгаан хөдөлгүүрт авто машины хөгжилт нь боогдолд учирч байсан юм. Даруй хар тугалган хүчилт болон никель устөрөгч батарей хэрэглэж байсан явдал болно. Энэ хоёр батарей нь цэнэглэх цаг нь урт бөгөөд урт хугацаа ажиллаж чадахгүй байжээ. Литийн батарейг судлан үйлдвэрлэхийг дагалдан энэхүү асуудлыг зохицуулсан байна. үүний зэрэгцээ энэхүү батарейг ашиглахыг дагаладан авто машин хэрэглэлтийн өөрийн өртөг нь ч буурсан байна.

     Уламжлалт хар тугалгаар хийсэн батарей нь нэг удаа 5――10 цаг цэнэглэвэл автобусыг 100 км давхиулдаг. Гэвч Литийн батарейг 1—3 цаг цэнэглэвэл автобус 250 км давхиж чаддаг. Нэг TAX 100 км давхихад 10 литр шахам бензин хэрэглэж, 40, 50 юань зарцуулдаг байна. Хэрэв цахилгаан хөдөлгүүрт машин хэрэглэвэл 7—10 киловатт цахилгаан зарцуулж, 3—5 юань л хэрэглэж, шингэн шатхуун хэрэглэдэг авто машинг бодвол 1/10-гээр хэмнэдэг байгааг олон туршилтын тоо баримт харуулсан байна.

     Эдгээр үгийг Бээжин их сургуулийн шинэ эрчим хүч материал болон техникийн судалгааны лабораторын эрхэлэгч Чи Лү хэлсэн байна. Саяханы бидний хэлэж байсан шинэ хэлбэрийн Литийн батарейтэй авто машинг уг лаборатор судлан бүтээсэн юм. Уг батарейг жижиг том овроор нь автобус, жижиг машин, мотоцикль, унадаг дугуй зэрэгт хэрэглэж болдог. Төрөх байдлаас нь үзэхэд энэ батарей нь хуучин хар тугалган хүчилт болон никель устөрөгч батарей шиг том биш бөгөөд цэнэглэх цаг урт, ажиллах цаг богино байдаг техникийн боогдуулах саадыг арилгасанд оршино. Ноён Чи Лү танилцуулж хэлэхдээ, энэ Литийн батарей нь одоо дэлхийн хамгийн тэргүүний болох бөгөөд байн дахин 1000 гаруй удаа цэнэглэн хэрэглэж болох юм. Тэр нь хортой бодис агуулахгүй бөгөөд эрчим хүчийг үр ашигтай хэмнэж байдаг юм гэжээ.

     Энэ батарейг судлан бүтээснийг дагалдан Бээжин хотын цахилгаан хөдөлгүүрт автобусыг түгээмэлжүүлэх ахицыг түргэтгэх болно. Одоо цахилгаан хөдөлгүүрт авто машины техникийг Бээжин хотын автобуст хэрэглэж эхлээд байна. Бээжингийн 121 дугаар замын автобус бол яг иймэрхүү цахилгаан хөдөлгүүрт автобус болно. Энэ шугмаар хар тугалгын хүчилт батарейтай 15 автобус, Литийн батарейтай 10 автобус аялж байна. Нэг жил гаруйн хугацаанд цахилгаан хөдөлгүүрт автобус нь энгийн иргэдийн сайшаал талархалыг хүлээж байна.
Зорчигч ноён Лю Жэн бидэнд ингэж хэллээ.

     Одоо Хятад улс яг эрчим хүч хэмнэх, байгаль орчинд хор нөлөөгүй нийгэм байгуулахаар чармайж байна. Цахилгаан хөдөлгүүрт авто машин хэрэглэх нь үүнд зохих хувь нэмэр оруулах байх, учир нь Бээжин хотын авто машины хэмжээ нэлээд их байж, Бээжингийн байгаль орчины хамгалалтад өдөөлөг болж байна. Хэрэв Бээжин хотын автобус бүхэн цахилгаан хөдөлгүүрэт машин болчихавал Бээжин хотын агаар мандын зорилтоо биелүүлэх 2008 оны олимпи, Бээжин хотын иргэдийн эрүүл мэндэд маш их ач тустай хэрэг болох юм.

     Бээжин хотод одоо 12 мянган автобус байж, 2008 он болоход 18 мянган автобустай болох болно. Бээжин хотын үүнийхээ 90 хувийг цэвэр шатхуун хэрэглэх автобустай болж, төрөл бүрийн цахилгаан хөдөлгүүрт авто машины тоог 800-аас 1000 болгохоор төлөвлөж байна. Тухайн үед Бээжин хот нь ногоон олимпи зохион явуулах болно.

     Автобусаас гадана, Хятад улс бас цахилгаан хөдөлгүүрт авто машинг иргэний хэрэглгээнд түгээмэлжүүлэхийг зориж байна. Одоо Хятадад хэдэн арван аж ахуйн нэгж цахилгаан хөдөлгүүрт авто машин судлан үйлдвэрлэх ажил эрхэлэж байна. Бээжин хотын Дашин дүүргийн Ли овогтын Гуан Мин авто машины компани нь нодниноос эрчим хүч хэмнэх байгаль орчинд хор нөлөөгүй цахилгаан хөдөлгүүрт авто машин судлан үйлдвэрлэж, Присын авто машины үзэсгэлэнд оролцуулсан байна. Уг компаний хариуцалгатан танилцуулж хэлэхдээ, энэ машин эрчим хүч хэмнэж, байгаль орчинд хор нөлөөгүй байдаг. 100 км давхих бүрт 2, 3 юаний цахилгаан зарцуулдаг. Машины гадана хальсыг шилэн ган материалаар хийж байгаа учир үнэ өртөг нь ч хямд байж, гэр бүлийн хэрэгцээ, аялал жуулчилад зориулахад хамгийн тохиромжтой байдаг.

     Одоо бид энэ машинг бөнөөр үйлдвэрлэж болох болсон, бид бусад авто машины үйлдвэртэй хамтран уг машинг үйлдвэрлэж зах зээлд гаргах санаатай. Нэг жил 30-аас 50 мянган ширхэг үйлдвэрлэж болох юм гэжээ.
Одоо Хятадын зарим судалгааны байгууллага, их дээд сургуулиуд ч цахилгаан хөдөлгүүрт авто машинг судлан үйлдвэрлэх эгнээнд оролцож, Бээжин их сургуулиас гадана бас Чинхуа их сургууль, Бээжингийн Технологийн Их Сургуулийн холбогдох судалгааны байгууллага иймэрхүү авто машин судлан бүтээхээр чармайн ажиллаж байна.

     Одоо хятадын авто машины тоо 30 сая ширхэгээс даваж, эдийн засаг харицангуй хөгжингүй район болон том хотод төвлөрч байна. Авто машины бохирдол хий хотын агаар мандлын бохирдолын гол ирэлт болж байна. Үүний зэрэгцээ Хятадын нефтийн эх баялаг дутмаг байж, жил бүр гадаадаас их хэмжээний нефть болон нефть хийн бүтээгдэхүүн импортоор авч байна. Цахилгаан хөдөлгүүрт авто машин бохирдол хий гаргахгүй байдаг онцолгоороо нефть зэрэг эрчим хүчний эх баялагийн хорогдлыг багасгаж чадах мөртөө агаар мандлын бохирдолыг багасгаж, хятадчуудын амьдралын төвшинг дээшлүүлж чадах юм.