Голландын хамгийн шинэ судалгааны дүнгээс үзвэл, 50 гарсан хижээл насны хүмүүс навчны хүчил нөхвөрлөх нь түүний цээжлэх чадварыг дээшлүүлэх, их тархийг муудахаас сэргийлдэг юм байна.
Голландын эрдэм шинжилгээний ажилтнууд 50-70 хүртэлх насны 800 гаруй хөгшдүүдэд 3 жилийн хугацаатайгаар судалгаа шинжилгээ хийсэн байна. Эдгээр хүмүүсийн бие махбодийн навчны хүчлийн хэмжээ нь нэлээд бага боловч аймшигтай хэмжээнд хүрээгүй юм байна. Судлаачид эдгээр хүмүүст өдөр бүр 800 миллиграмм навчны хүчил нөхвөрлөх эм уулгасан байна.
Судлаачид судалгаа хийхээс өмнө болон судалгаа хийсний дараа эдгээр хүмүүст цээжлэх чадвард шинжилгээ хийсэн дүнгээс үзвэл, навчны хүчил хэрэглэгсдийн цээжлэх чадварын хэмжээ нь түүнээс 5 нас дүү хүний цээжлэх чадвартай тэнцэж байна, юмыг таньж мэдэх хурд, мэдээ мэдээллийг зохицуулах чадавх болон сэтгэхүйн бүх талын чадавхид шинжилгээ хийхэд, навчны хүчил хэрэглэгсдийн чадавхи нь түүнээс 2 нас дүү хүний түвшинтэй тэнцэж байгаа юм байна.
Эрдэм шинжилгээний ажилтнуудын хэлж буйгаар, навчны хүчил нь хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах болон боловсруулах явцад амархан алдагддаг тул шинэ шинэ хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэггүй хүмүүсийн биед навчны хүчил дутагддаг юм байна.
Навчны хүчлийг бас амин дэм В9 гэдэг, энэ бол мөн нэг зүйлийн аюулгүй бөгөөд эрүүл мэндэд тустай амин дэм юм, өөрөөр хэлбэл, бө цай болон буурцагт элбэг агуулагдаж байдаг навчны хүчил юм. Жирэмсэн бүсгүйчүүд навчны хүчлийг илүүхэн хэрэглэвэл нялх хүүхдийн мэдрэлийн системийн эрүүл мэндэд ашигтай байдаг. Үүний зэрэгцээ нялх хүүхдийн сээр нуруу нь гэмтэх зэрэг төрөлхийн согогтой болохоос сэргийлдэг юм байна.\Л.Буянтогтох орчуулав\
|