• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-05 16:41:32    
Хятад улс олимпийн наадмын үеэр гарч мэдэх бэртэл гэмтэлд хэрэглэх цус идэвхтэй бэлтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

      Энэ 8-р сард Олимпийн 29-р наадам Бээжинд болж, олон орны тамирчид болон тэмцээн сонирхогчид, жуулчид Бээжинд цугларах болно. Биеийн тамир спортын ширүүн уралдаан тэмцээн явуулах тул тамирчид бэртэж гэмтэх, өвчлөх тохиолдол гарч мэднэ. Цусны бэлтгэл агуулахтай байх нь олимпийн наадмын бэлтгэл ажлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнд онц цөөн RH бүлгийн цус бэлтгэх нь нэн чухал юм. Олон нийтийн мэдээжээр хүн төрөлхтний цусны бүлгийг A, B, AB, O гэж ангилдаг. Бээжингийн Улаан загалмайн цусны төвийн орлогч дарга хатагтай Ши Вэйвэйгийн танилцуулснаас үзвэл, дээрх 4 бол хүн төрөлхтний хамгийн түгээмэл цусны бүлэг мөн. Үүнээс гадна, туйлын ховор цөөн RH бүлгийн цус байдаг. Ийм цустай хүн шар арьстны дунд маш цөөн боловч Хятадын үндэстний цөөнхийн дунд болон Европ Америкчуудын дунд харьцангуй нилээд олон байдаг юм байна. Жишээлбэл шар арьстны дунд RH бүлгийн цустай хүн мянганы гурав байдаг бол уйгар үндэстний дунд 5 орчим хувь, Европ Америкийн цагаан арьстны дунд 15 хувьд хүрч байдаг.

      Бээжингийн олимпийн наадмын үеэр гадаадын олон тамирчид болон тэмцээн сонирхох олон зочин, жуулчид ирэх болно. RH бүлгийн цус бэлтгэж байгаа нь тамирчид санаандгүй бэртэж шархдах, өвчлөх зэрэг гарч мэдэх онц байдалд бэлтгэж байгаа юм. Бээжингийн Улаан загалмайн цусны төв 2006 оны сүүлчээс энэ ажилд бэлтгэж эхэлсэн юм. Уг төвийн орлогч дарга хатагтай Ши Вэйвэй танилцуулж хэлэхдээ, 2006 онд манай төв нийгэм нийтэд хандан RH бүлгийн цустай эрүүл иргэн сайн дурынхны эгнээнд идэвхтэй оролцон олимпийн эмчилгээний ажлыг баталгаажуулахад цус хандивлах санаачлага гаргасан юм. Ван Жисүн бол энэ уриалгыг угтан дагсан хүний нэг . RH бүлгийн цустай хүн Хятадад цөөн тул цусны агуулах хэрэгцээтэй үед ийм цустай хүнийг эрж хайхад бэрх гэж үзээд 2006 оноос эхлэн тэр хэд удаа цус хандивласан байна гэжээ.

      Бээжинд болсон RH бүлгийн цус хандивдах олон нийтийн цуглаан дээр Ван Жисүн : өөрөө хамгийн их хүчин чармайлтаар нийгэмд хувь нэмэр оруулсан ч RH бүлгийн цустай хүн даанч цөөн юм гэж сурвалжлагчид хэлж билээ. Олимпийн наадмын үеэр гадаадын тамирчид болон найрсаг хүмүүс RH бүлгийн цус юүүлэх шаардлагатай болоход хүрвэл бид харамгүй хандивлах болно гэж Ван Жисүнгийг оролцуулсан RH бүлгийн цустай 1300 гаруй хүн илэрхийлцгээж байна.

      Хятад хүнээс гадна, Хятадад ажиллаж амьдарч байгаа гадаадын найрсаг зүтгэлтнүүд ч олимпийн наадмын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэн RH бүлгийн цус хандивлах ажиллагаанд оролцож байна. Саудийн Арабын иргэн ноён Нассер Хуссайн бол Бээжингийн Саудийн Араб сургуулийн багш юм. Тэрээр Бээжингийн олимп RH бүлгийн цус яаралтай бэлтгэж байгаа мэдээг дуулаад Бээжингийн Улаан загалмайн цусны төвд ирж цус хандивласан юм. RH бүлгийн цустай миний хамтран зүтгэгчид ч энд ирж цус хандивласан гэж тэрээ сурвалжлагчид танилцуулж байлаа.

      Өнөө Бээжингийн Улаан загалмайн цусны төвийн агуулахад 1500 миллитр RH бүлгийн цусны хадгаламжтай болж, олимпийн наадам болтол 2000 миллитрт хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа бөгөөд RH бүлгийн цусыг шаардлагатай үед нь хандивлах сайн дурынхны эгнээ байгуулах нь олимпийн наадамд цус бэлтгэх ажлын бас нэгэн чухал тал юм гэж уг төвийн орлогч дарга хатагтай Ши Вэйвэйгийн танилцуулав. Үүнээс гадна , Хятадын тэнгисийн эргийн хот Чин дао бол олимпийн наадмын дарвуулт онгоцны тэмцээн явуулах газар юм. Уг хот нь өнөө 200 гаруй хүний RH бүлгийн цус хандивлах сайн дурын эгнээ байгуулж, онц шаардлагатай үед цус хангахыг баталгаажуулах болно гэж Чин дао хотын цусны төвийн хариуцлагатан Чэнь Түнхуа танилцууллаа. \Урангоо орчуулж бэлтгэв\