• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-13 11:30:07    
Газар хөдлөлтийн гамшгаас авран тусалж байна [Радио]

CRI

      Бээжингийн цагаар 12-ны өдрийн 14 цаг 28 минутад Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Вэньчуань шяньд 7,8 баллын газар хөдлөлт үүсч, Хятадын 10 гаруй муж, хот, өөртөө засах районд нөлөөлсөн байна. Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны бүрэтгэлээс үзвэл, 13-ны өдрийн 7 цагийн байдлаар энэ газар хөдлөлтөд Сычуань, Ганьсү, Шааньши, Чүнчин зэрэг 8 муж хотод нийт 9219 хүн эндэж, 500 мянга гаруй таслага гэр байшин нурсан юм байна. Хятадын засгийн газар өнөө бүх хүчин чадлаараа гамшигтай тэмцэж байна.

      Энэ газар хөдлөлтийн хүйс болсон Сычуань мужийн Вэньчуань шянь нь умард өргөргийн 31 градус, зүүн уртрагийн 103,4 градуст байж, Сычуань мужийн төв Чэндү хотоос 100 гаруй км зайтай, 110 мянга гаруй хүн амтай юм байна. Газар хөдөлсний дараа, Хятадын Газар хөдлөлтийн хэрэгг эрхэлсэн газрын төлөөлөгч Жан Хүнвэй гэмшгийн байдлыг мэдээлэв. Тэрээр хэлэхдээ,

      Энэ газар хөдлөлт нь маш хүчтэй, нөлөөлсөн хүрээ нь ч маш их байж, Инишя, Ганьсү, Хөхнуур, Шаньши, Шааньши, Шаньдүн, Хэнань, Хүбэй, Хүнань, Чүнчин, Гүйжөү, Юньнань, Түвд, Жянсү зэрэг муж, хот, өөртөө засах районд нөлөөлсөн байна гэжээ.

      Газар хөдлөлт үүссэний дараа Хятад улсын дарга Хү Жиньтао, гэмтэж бэртсэн хүмүүсийг түргэн аварч, гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмний амь насны аюулгүй байдлыг батлах хэрэгтэй гэж холбогдох салбарт нэн даруй шаардсан байна. Хятад улс Ерөнхий сайд Вэнь Жябао тэргүүтэй Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж, авран туслах командлалын газар байгуулсан бөгөөд, Вэнь Жябао нэн даруй гамшигт нэрвэгдсэн нутагт хүрэлцэн очиж, гамшгаас авран туслах ажлыг удирдан зохион байгуулж байна.

      Гамшигт нэрвэгдсэн нутагт хүрсний дараа Вэнь Жябао нэн даруй авран туслах ажлыг удирдан зохицуулж, хүндрэл бэрхшээл бүхнийг тэвчиж, хамгийн хүнд гамшигдсан нутагт явганаар ч гэсэн очих хэрэгтэй гэж авран туслах ажилд оролцох цэргийн ангид шаардсан байна.

     Гамшиг гарсан нутгийн ард иргэдэд туслахын тулд Хятадын нийгмийн олон этгээд бас үйл ажиллагаа авч эхэлсэн байна. Хятадын ядууг бууруулах сан зэрэг хамт олон болон урлагийн зүтгэлтэд яаралтай хандив өргөх санаачлага гаргаж, Хятадын Пинань даатгалын компани, Шиньлан сүлжээ ч гамшиг гарсан районд мөнгө болон эд хөрөнгө хандивлажээ. Хятадын Гоминьдан намын төв хороо 12-ны өдөр ХКН-ын төв хороонд захидал ирүүлж, гамшиг гарсан районд анхаарлаа хандуулж, болгоон тохинуулж байгаагаа илэрхийлсэн байна. Сянганы Улаан Загалмайн Нийгэмлэг гамшиг болсон районд 500 мянган юань хандивлав. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав\