Бүрэн бус бүрэтгэлээс үзвэл, 13-ны өдрийн 19 цагийн байдлаар, Хятадын Сычуань мужийн онц их газар хөдлөлтөд эрэсдсэн хүний тоо 12 мянга 12-д хүрч, мөн 9404 хүн нурсан байшин барилгад дарадаж гарч чадаагүй байгаа бөгөөд 7841 хүн сураггүй алга болоод байгаа юм байна.
Нурсан байшин барилгад дарагдаад байгаа хүмүүсийг бүх хүчин чармайлтаа дайчлан аврах хэрэгтэй гэж Сычуаньд гамшгаас авран туслах ажлыг удирдан зохион байгуулж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао холбогдох талуудад шаардав.
Мөн өдөр Вэнь Жябао газар хөдлөлтийн голомт болсон Вэньчуань хавийн Мяньян, Дэян хоёр хотын гамшигт нэрвэгдсэн хэсэг иргэдийг эргэн үзэж, газар хөдлөлт болоод 24-хан цаг өнгөрч байгаа учраас нурсан байшин барилгад дарагдсан хүмүүс мөн амьд байх боломжтой, бүх хүчин чармайлтаа дайчлан, бүх арга барилыг хэрэглэн, ямар ч үнэ төлбөр гаргахаас буцахгүйгээр аврах хэрэгтэй гэж хэлсэн байна.
Мөн 13-ны орой Ерөнхий сайд Вэнь Жябао галт тэргэн дээр Төрийн зөвлөлийн Газар хөвлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажлын командлалын газрын хурал хуралдуулж, өнөөгийн гол үүрэг бол хүнийг аврах явдал мөн, хүн ардын үрэгдэл шархдлыг хамгийн бага хэмжээнд тогтоон барихаар чармайх хэрэгтэй гэж онцлов.
Өнөө Сычуань мужид гамшгаас авран туслах ажилд оролцож байгаа Ардын Чөлөөлөх арми болон Зэвсэгт цагдаагийн ангийн офицер дайчид 20 мянга гаруйд хүрээд байгаа бөгөөд 14-ний өдөр дахин 20 мянга гаруй офицер дайчид хүрэлцэн очих юм байна. Хятадын Олон улсын авран туслах анги болон Сычуань, Чүнчин зэрэг газрын Газар хөдлөлтийн авран туслах анги ч гамшигт нэрэвэгдсэн нутагт хүрэлцэн очиж, нурж сүйрсэн байшин барилгын дотроос амьд үлдсэн хүмүсийг авран туслах ажил өрнүүлж байгаа юм байна. Өнөө гэмтэж бэртсэн нийт 26 мянга гаруй хүнийг авран эмчилж байгаа юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|