Хятадын Сычуань мужийн Вэньчуаний их газар хөдлөлт болоод хоёр сар гаруй болж, гамшгийн дараах сэргээн босголтын ажил бүх талаар өрнөж байна. Гамшгийн дараах сэргээн босголтод олон улсын хамтын нийгэмлэг оролцхыг Хятад улс сайшаана гэж 14-ний өдөр болсон гамшгийн дараах сэргээн босголын тухай эрдэм шинжилгээний бага хурал дээр Хятадын албаны хүн илэрхийлсэн байна.
5-р сарын 12-ны өдөр Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд 8 баллаын хүчтэй газар хөдөлж, өнөөгийн байдлаар 70 мянга орчим хүн амь эрэсдэж, 10 мянга гаруй хүн сураггүй алга болж, гамшигт нэрвэгдсэн талбай нь 100 мянган хавтгай дөрвөлжин километраас давсан байна. Энэ бол 1949 оноос хойших эвдэн босниулсан нь хамгийн ноцтой, хамарсан хэмжээ нь хамгийн өргөн, авран тусалхад хамгийн хүндрэл бэрхшээлтэй газар хөдлөлт байлаа. Гасшгийн дараах сэргээн босголтын ажил ч туйлын хүнд хэцүү байж, их хэмжээний хөрөнгө мөнгө оруулах хэрэгтэйгээс гадна гадаадын тэргүүний техник болон удирдлагын туршлагыг зээлдэн оруулах явдал тулгам шаардагдаж байгаа юм.
Энэ асуудлыг зохицуулахын төлөө Хятадын засгийн газар болон НҮБ-аас Хятадад суугаа байгууллага 7-р сарын 14-ний өдөр Бээжинд газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын тухай олон улсын туршлагын эрдэм шинжилгээний бага хурал хуралдуулж, энэ талын олон улсын нэрт эрдэмтэн мэргэжилтнүүдийг уриж, гамшгийн дараах сэргээн босголтын олон улсын туршлага, сэргээн босголтод харж үзэх ёстой тогтовортой хөгжлийн хүчин зүйл, орон нутгийн эдийн засгийн дэг журмыг сэргээх, олон нийтийн үйлчилгээг сэргээх зэрэг салбарт туршлага солилцов.
Хурал дээр Английн Олон улсын хөгжлийн яамны мэргэжилтэн Жон Лейг Хятадын засгийн газрын газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах талаар хийсэн ажлыг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, 1
Бусад хөгжиж байгаа орнуудыг бодвол Хятадын засгийн газар нь гамшгаас авран туслах талаар маш түргэн тусгал гаргаж, авран туслах болон гамшгийн дараах сэргээн босголтын ажил маш түргэн явагдасан байна. Хятадын засгийн газрын улс төрийн өндөр хариуцлага болон авран туслах шийдвэр зоргийг энэ нь харуулсан байна гэжээ.
Энэ хуралд мөн Сычуань, Шааньши, Ганьсү зэрэг газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн албаны хүмүүс оролцов. Шааньши муж өнөө гамшгийн дараах сэргээн босголтын төлөвлөгөө боловсруулж байгаа учраас энэ талаар олон улсын хамтийн нийгэмлэгийн тэргүүний туршлага хэрэгтэй байна гэж Шааньши мужийн Худалдааны танхимын албаны хүн Хуан Шюйлинь илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, 2
Манай Шааньши муж сүүлийн үед гамшгийн дараах сэргээн босголтын төлөвлөгөө боловсруулж байгаа. Энэ эрдэм шинжилгээний бага хурал дээр гамшгийн дараах сэргээн босголтын талаар баялаг туршлагатай олон улсын их олон эрдэмтэн мэргэжилтэн ирсэн байна. Гадаадын амжилтад хүрсэн арга барил нь манай гамшгийн дараах сэргээн босголтын төлөвлөгөө, зураг төсөл хийх болон хэрэгжүүлэх талаар чухал ач холбогдолтой юм гэжээ.
Хятадын Худалдааны сайдын туслах, хатагтай Чиү Хүн хэлэхдээ, гамшгийн дараах сэргээн босголт бол тулгам бөгөөд урт хугацааны үүрэг юм. Хятадын засгийн газар газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн болголтын ажлыг маш чухалд үзэж, гамшиг гарсны 25 хонгийн дараа Хятадын Төрийн зөвлөл "Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын дүрэм" боловсруулан тогтоосон бөгөөд дараа нь мөн холбогдох төсөл, санал дэвшүүлж, сэргээн босголтын жолоодох үзэл санаа, үндсэн зарчим, гол үүрэг, ажлын шаардлагыг тодорхой дэвшүүлсэн байна гэжээ.
Хятадын засгийн газар болон ард түмэн гамшгийн дараах сэргээн босголтын ажилд бүх хүчин чадлаа шавхах бөгөөд мөн энэ үйл явцад олон лусын хамтийн нийгэмлэг оролцхыг сайшаана гэжэ тэрээр илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|