• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-18 15:29:17    
Гамшигдсан нутгийн эхний бүлэг хүүхдүүд Орост хүрэлцэн очлоо[Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Орос орж амралт сувилалт хийх Хятадын газар хөдлөлтийн гамшигд дайрагдсан нутаг районы эхний бүлэг дунд бага сургуулийн 364 хүүхэд ОХУ-ын алс донодын тэнгисийн эргийн Владивосток хотод 3 долоо хоног амран сувилахаар 17-ны өдөр түрээсний нисэх онгоцоор хүрэлцэн очив.

     Орон нутгийн цагаар 17-ны үдээс хойшийн 2 цаг 10 минутад Сычуаний газар хөдлөлтөд өртсөн нутаг районы дунд бага сургуулйн 91 хүүхдийг тээсэн анхны түрээсний нисэх онгоц Бээжингээс нисч Владивостокийн олон улсын нисэх онгоцны буудалд амжилттай газардсан байна. Нисэх онгоцны буудалд Оросын хүмүүс талх давсаар дээд ёс болгож, хүүхдүүдийг халуун доттноор хүлээн авах ёслол үйлдсэн байна. Хятадаас ОХУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Лю Гүчан, Оросын тэнгисийн эргийн хязгаарын захиргааны дарга Сегрей Даркин, ОХУ-ын ерөнхийлөгчийн алс дорнодын холбооны районд суугаа бүрэн эрхт орлогч төлөөлөгч Sergey Derekhov нарын зэрэг Хятад Оросын албан тушаалтад нисэх онгоцны буудалд хүүхдүүдийг угдан авсан байна. Өөр хоёр түрээсний нисэх онгоц ч мөн өдрийн үдээс хойш Чэндүгээс Владивосток-д хүрэлцэн очив.

      Хүүхдүүдийн олонхи нь нисэх онгоцонд анх удаагаа сууж байна, ОХУ-д ч анх удаагаа очиж байна. Хүүхдүүдийн сэтгэл санаа тайван амгалан байна. Онгоцноос бууж, Оросын нутаг дэвсгэр дээр анх хөл тавьж байгаа Вэньчуаний дунд сургуулийн 2-р ангийн охин Дүн Нин сурвалжлагчид сэтгэл догдлон хэлэхдээ: 
Би маш их сэтгэл догдлон баярлаж байна. Оросыг би их сонирхож байна, энд сайхан наадаж тоглоё гэж санаж байна гэжээ.

     Нисэх онгоцны буудлаас гарч хүүхдүүд автобуст сууж, Владивосток хотын түүрэг дэх "тэнгис"-ийн хүүхдийн төв орлоо. Энд хүүхдүүд Оросын хүүхдүүдийн хамт 3 долоо хоног амрч сувилах болно. "тэнгис"-ийн хүүхдийн төвт хүүхдүүд ирсний дараа, тэдний аяны алжааллы нь тайлахын тулд Оросын дадлагажуулагчийн удирдлагаар хүүхдүүд оросоор ярихыг сурч байлаа. Оросын нутаг дэвсгэр дээр гэнэн цайлган хүүхдүүд хөгжил баяртай явна.

      Оросын багш нар Хятадын хүүхдүүдэд суралцах болон амьдрал ахуйн талаар аятай сайхан бэлтгэжээ. Танилцуулснаар, хүүхэд нэг бүрийн сонирхолын дагуу юм оёх, тоглоомын онгоц хийх, буудлагын дасгал хийх, зураг зурах хэсэг хувиажээ. Хоорондын солилцоо хийхэд хэл ярианы саадыг арилгахын тулд багш нар бас хоёр орны хүүхдүүдэд орос хятад хэл заана. Хүүхдүүд бас концертод оролцож, тоглолт гаргах болно.

     Хүүхдийн төвөөс хүүхдүүдэд сэтгэл зүйн эмчээр сэтгэл зүйн хичээл хийлгэхийг тохируулаагүй. Тус төвийн хэвлэл мэдээлэл, нийгэмийн холбоо авах газрын дарга Рослан хэлэхдээ: манай төвт сэтгэл зүйн мэргэжилтэн гэж байгаагүй, бид хөгжил баяртай байлгах хэлбэрээр гамшиг зөвлөн туулсан хүүхдүүдэд итгэл болон баясал өгдөг гэжээ.

     Хүүхдүүд энд баяр хөөртнэй байхыг хүсэж байна гэж газар хөдлөлтийн гамшгаас амьд мэнд гарсан эдгээр хүүхдүүдийг харсан тус төвийн сэтгэл зүйн боловсрол хариуцсан хатагтай Марзоева сэтгэл тогтлон хэлж байлаа.\Баясгалан орчуулж, Буян хянав\