• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-27 15:48:02    
Мио үндэстний хэ угалзын дундах шүтлэгийг ажиглах нь

CRI

     Мио үндэстэн нь Хятадын 55 үндэстний цөөнхийн нэг байж, Гүйжю, Юннань, Хүнань зэрэг мужүүдээр тархан амьдарч байдаг. Мио үндэстэн нь өнө удаан түүхтэй бөгөөд урт хугацааны түүхэн явцад өвөрмөц онцлогтой үндэстний зан аалийг бүрэлдсэн байна. Баяр дурасгалын өдөр болох бүр мио үндэстний бүсгүйчүүд өөрийнхөө урлан оёсон хувцас хунараа өмсөж, гэрийнх нь бэлтгэж өгсөн мөнгөн заслыг зүүгэд, гоё талаа харамгүй үзүүлдэг байна. Мио үндэстний ард түмний хувцас хунар болон мөнгөн засалд нь ч ер бусын утга агуулгатай.

     Түүхэнд мио үндэстэн нь өөрийн үсэг бичиг гэж байхгүй, өвөг дээдсийн тухай томог түүхийг үеийн үеэр ардын дуу юм үү шашин шүтлэгийн ажиллагаагаар уламжлан дамжуулдаг байжээ. Гүйжю мужийн Чянь Дүн Нань мио үндэстэн дүн үндэстний өөртөө засах жюгийн Си Жян сууринд 1000 гаруй өрөх мио үндэстний айлтай тосгон байдаг. Хүмүүсийн хувцсан дээр эрвээхэйний дүрс маш олон гарч байгааг сурвалжлагч ажиглаж олжээ. Энэ тухай тосгоны дарга хэлэхдээ, мио үндэстний мөнгөн засал юм үү хувцас хунар дээр янз бүрийн зураг дүрс байдаг, гэвч хамгийн олон илэрдэг нь эрвээхэйний дүрс юм, уламжлал ярианд мио үндэстний өвөг дээдэс нь эрвээхэй болно, ийм болохоор бид бас эрвээхэй ээж гэж хэлдэг гэжээ.

     Мио үндэстний хүмүүс эх байгалийг шүтэн биширч байх сэтгэлгээ хувцас хунар, мөнгөн заслаар илрүүлдэг. Эрвээхэйний дүрсээс гадна луу, загас, цэцэг өвөс зэрэг янз бүрийн зураг дүрстэй. Эдгээр нь үр хойчис олонтой, аз жаргал сайн сайханыг бэлэгдсэн юм. Хэрэг дээрээ мио үндэстний хувцас засал дээрх амьтан, хэ угалз нэг бүрийн хойно сэтгэлийг хөдөлгөөм домог үлгэр , зан ааль нуугдаж байгаа юм.

     Мио үндэстний охидууд харьд мордохоос өмнө өөрөө уралж оёсон нэг хувцасыг бэлтгэдэг байна. Энэ хувцас дээр нь олон хатгамал дүрстэй, эхэлж хийхээс аваад дуусах хүртэлээ хэдэн жилийн хугацааг зарцуулдаг юм. Хатгамал цэцэгтэй хувцас хунараас гадна мөнгөн засал нь ч мио үндэстний ард түмний түүх болон шүтлэгийг тэмдэглдэг. Мөнгөн засал дээрх зураг дүрс нь хувцас хунар дээрх дүрстэй их төлөв адилхан, гэвч адил бусын хэлбэр дүрс нь адил бусын утга агуулгатай.

      Охинтой айлын эцэг эх нь охиныхоо бага байхаас нь эхэлж, мөнгөн заслыг нь бэлтгэж өгдөг байна. Мөнгөн зүүлт, мөнгөн бүгэж, толгойн засал мэтээр, иж бүрэн бэлтгэж дуустал ядахдаа 20 мянган юань зарцуулах болно. Эцэг эх нь нэг л дор ийм их мөнгө гаргаж чадахгүй болохоор бага багаар бүрдүүлдэг байна.

     Мөнгөн заслыг гол нь мио үндэстний мөнгөн дархан хийдэг. Энэ жил 45 настай Ү Гөү жэний нэг гэрийн 7 үеэрээ мөнгөн дарханы ажлыг хийж иржээ. Тэр хэлэхдээ, манай гэр үеийн үеэр мөнгөн дарханы ажлыг хийж ирсэн юм. Би бага насандаа сургуульд сурч байхаас эхлээд мөнгөн засал эдлэлийг хийж сурчээ. 3, 4 жилийн хугацаа зарцуулсан юм гэжээ.