• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-29 14:48:51    
Чян үндэстний урлагчин Юй Гуанюань

CRI

      Энэ жил 59-тай Юй Гуанюань бол Чян үндэстний ардын бүжиг-" Ша лань" бүжгийн уламжлан залгамжлагч хүн бөгөөд бас ч Чян үндэстний соёлыг судлагч хүн юм. Тэрээр Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Мао сияньд нутаглан амьдарч байна. Мао сиянь бол Минь шань уул нуруудн дунд байрлаж байгшаа сияний хот юм. 5-р сарын 12-ны өдөр энэ нутагт хүчтэй газар хөдлөлт гараагүй юм бол маш олон хүн түүний нэрийг ч сонсоогүй гэж хэлхэд буруугүй. Хүчтэй газар хөдлөлт нь Юй Гуанюаний үеийн үеэр нутаглан амьдарч байсан үзэсгэлэнт сайхан байгаль орчныг эвдэж, бас маш олон ах дүү нарынх нь амь насыг үрэгдүүлсэн байна. Юй Гуанюань гашуудан зовж байсан боловч, олон мянган жилийн хал зовлон салхин борооныг элээсэн Чян үндэстэн энэ удаагийн гамшгийг яасан ч туулж чадна гэдэгт тэрээр бат итгэж байна.

      6-р сарын 14 бол Хятадын соёлын өвийн гуравдах өдөрлөг мөн. Тэр орой " Сычуан нутгийн эртний хөг аялгуу" гэсэн Сычуаны үндэстний ардын дуу бүжгийн тусгай тоглолт нь Бээжингийн оршин суугчдын анхаарлыг татсан байна. Сычуаны газар хөдлөлтийн гамшигт хүнд дайрагдсан нутгаас ирсэн Чян үндэстний уран сайханчид хүмүүсийн анхаарлыг хамгаас илүү татаж байв. Тэд нар халуун нулмис асгаруулан байж чян үндэстний хөндлөн бишгүүрээ хөгжимдэж, ямаан арьсаар хийсэн хэнгэргээ дэлдэн, Чян үндэстний сэтгэл догдлуулам дуу бүжиг, эртний Чян үндэстний зан үйл, Чян үндэстний гайхамшигт сайхан соёлыг үзэгч олны өмнө харуулж байлаа. Юй Гуанюань бол Чян үндэстний эдгээр 23 жүжигчиний доторхи нэг нь юм. Тэрээр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө ингэж ярьлаа.

     " 5-р сарын 12-д гарсан хүчтэй газар хөдлөлтийн гол нь Чян үндэстний төвлөрөн суугаа нутагт үүссэн болохоор, Чян үндэстний соёлыг эвдэж сүйтгэсэнийг хэлэх аргагүй, Чян үндэстний оршин амьдарч байгаа байгалийн орчин газар хөдлөлтийн үед маш хүнд ноцтой эвдэгдсэн" гэжээ.
Чян үндэстэнийг " үүлэн толгой дээр амьдарсан үндэстэн" гэж ярьдаг. Тэд өндөр уулан районд амьдарч байдагаар нь ингэж нэрлэж байдаг юм. Чян үндэстэн барилга барих гоч авьяастай. Тэдний чулуугаа зийргэлж байгуулсан байшин нь яг л бэхлэлт шиг байдаг болохоор, бэхлэлт байшин гэж нэрлэж байдаг.

      Газар хөдлөлтийн үеэр Чян үндэстний хүн хар айл тосгон их сүйдэж, өнгөрсөний зүйлүүд нь зөвхөн дурсамж төдий болж хоцорчээ. Ийм байдалд Чян үндэстний соёлыг өвлөн уламжлах хүнд үүрэг үлдэж хоцорсон Чянчуудын ариун дархан үүрэг болж байна.

      Юй Гуанюань Чян үндэстнийхээ соёлыг залгамжлан хөгжүүлэх талаар итгэл төгс байна. Тэрээр хэлэхдээ: Чян үндэстний соёл Төрийн соёлын яам болон бүх Хятадын соёлын ажилтадын анхаарлын төвд орсон явдалд би маш баяртай байна. Бид мөн чян үндэстнийхээ соёлыг харуулах азтай болсондоо баярлаж байна гэлээ.

      Сычуань мужийн засгийн газар нь Юй Гуанюанийг Чян үндэстний биет бус соёлын өвийг залгамжлан дэлгэрүүлэгч хүнээр тогтоосон байна. \Пэрлаймаа орчуулав\