• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-01 11:17:12    
Сычуань мужийн Пань Жихуа-Хүйлид 6.1 баллын хүчтэй газар хөдөлж 32 хүн амь насаа алджээ

Хятадын Олон Улсын Радио

      Сурвалжлагч Иргэдийн Засаг Захиргааны Ажил Эрхэлсэн Яамнаас мэдээлснээс үзвэл, 8-р сарын 31ний өдрийн 23 цагийн байдлаар, Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Пань Жихуа-Хүйлид 6.1 баллын хүчтэй газар хөдөлж, 32 хүн амь насаа алджээ.

Үүнд Сычуань мужийн 27, Юүнь нань мужийн 5 хүн байсан аж. Сычуань, Юүньнань мужийн 80 мянган гаруй хүн газар хөдлөлтийн гамшигт өртжээ.

      Газар хөдлөлтийн дараа, орон нутгийн иргэдийн засаг захиргааны байгууллагууд гамшгаас аврах шуурхай арга хэмжээ авч, майхан, хөвөн хөнжлүүдийг гамшигт дайрагдсан нутаг районд шилжүүлэн өгсөн байна.

      Ардын Чөлөөлөх Армийн офицер дайчид ч гамшигт дайрагдсан нутаг районд очиж, авран туслах ажилд оролцож байна. Гамшигт дайрагдсан хоёр мужийнхан 152 мянга гаруй хүнийг шилжүүлжээ.

     Газар хөдлөлтөөс болж тасалдсан Чэндү болон Күньмин хоорондын төмөр зам сэргэгдэв. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\