Хятадын Вэньчуаний газар хөдлөлтийн мэргэжилтний үндэсний комиссын дарга Ма Зүнпу 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Вэньчуаний газар хөдөлсөн гамшгийн районд, дахин 6.5 баллаас дээш чичирхийлэлт үүсэх бололцоо бага байна гэжээ.
Тэрээр Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албын мөн өдөр хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлт тэрчлэн гамшгийн байдлыг танилцуулах үе ингэж хэлсэн юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|