Хятадын Вэнчуаний газар хөдлөлтийн мэргэжилтний комиссын орлогч дарга Шй Пэйжюнь 4-ний өдөр хэлэхдээ, Вэньчуаний газар хөдлөлтөд Сычуань, Гансү, Шаньши 3 мужид 845 тэрбум 100 сая юаний эдийн засгийн шууд хохирол учирснаас Сячуань мужийн хохирол нь нийт хохиролын 91 хувийг эзэлж байна гэжээ.
Тэрээр Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албын хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ, эдгээр хохиролд, иргэдийн гэр байшин болон хотын оршин суугчдын орон сууцны хохирол нь нийт хохирлын 27 гаран хувийг эзэлж, Сургууль, эмнэлэг, орон сууцны бус байшинд учруулсан хохирол нь нийт хохиролын 20 гаруй хувийг эзэлж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|