• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-10 14:48:19    
Морин спортын тамирчин Лю Лина

CRI

      2008 оны Бээжингийн олимпийг хамтран зохион байгуулах хот Сянганд болсон морин бүжгийн тэмцээнд гоёхон царайтай Хятадын нэг охин тоглож байсаныг та бүхэн санаж байгаа байх аа, тэр нь Хятадын Шинжян нутагтай Лю Лина болно, тэрээр Хятадын орос үндэстэн юм.

      Лю Лина нь Хятадын морин спортын түүхэнд олимпийн эрхийг авсан анхны хүн болно. Тэрээр энэ оны гуравдугаар сард болсон олимпид оролцох эрхийн төлөө тэмцээнд Бээжингийн олимпийн морин спортын төрлийн морин бүжгийн тэмцээнд оролцох эрхийг авсан байна, энэ нь мөн Хятадын түүхэнд олимпийн наадмын морин спотын тэмцээнд орлцох эрхийг анх удаагаа авч байгаа явдал юм. Уг эрхийг олсоноор Хятадын баг төлөөлөгчид олимпийн наадмын бүх 28 тэмцээний төрөлд оролцох зорилтыг биелүүлж чаджээ.

      Лю Линагийн өнөөдрийн амжилт нь түүний арван хэдэн жилийн турших уйгагүй хүчин чармайлтаас салж чадахгүй юм. 1994 онд 14-хан настай байсан Лю Лина Шинжянгийн уйгур үндэстний өөртөө засах районы биеийн тамир спортын сургуульд хөнгөн атлетикийн дасгал хийж байжээ. Тухайн үед Шинжянгийн морин спортын ангийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан Бань Жичян уг сургуульд очиж хүн сонгохдоо Лю Линаг харангууд тоож, мөн тэр цагаас эхлээд Лю Лина морин спортын тамирчны замналаар замнасан байна.

      Өөрөө ч морин спортод сонирхолтой боловч эхний үед өндөр том морийг хараад Лю Лина яасан ч ойртож чадахгүй байлаа. Тэгээд хэдэн хоногийн дараа багийн хүүхдүүдтэй хамт Киргизстанд хүргэгдэн очиж, мэргэжлийн морин спортын дасгалыг хийж эхэлжээ.

      Киргизстанд багш нь өдөр бүрийн хичээлийн хөтөлбөрийг дүүрэн тохируулсан байжээ. Моринд гарах, морь унах зэргээр үйл хөдлөл бүрийг тоогүй олон хийж байсан юм. Морь унах мэргэжлийг бүрэн эзэмшиж, морин алхааны айзамыг эзэмшихийн тулд тамирчид өдөржин морин нуруун дээр байх хэрэгтэй бөгөөд хагас цаг болох бүр нэг морь солиж унадаг. Арван хэдхэн настай хүүхдийн хувьд энэ нь маш хатуу дасгал юм, гэвч Лю Лина ерөөс хойш суугаагүй.

      2002 онд Лю Лина ганцаараа Данийг зориж, тэнд дасгал хийж тэмцээнд оролцох өдрүүдийг эхлүүлсэн байна. Гадаадад дасгал хийх хугацаанд тэрээр бүтэн өдрөөр морьтай хамт байдаг. Өглөө бүр 7 цагт босч, морин хашаа цэвэрлэж, морний бэлтгэл хийдэг. Өдөр бүрийн дасгал хийх цаг нь адаглаж 10 цагаас дээш юм. Дасгал хийж дууссаны дараа тэрээр бас морийг угааж цэвэрлээд, тэнгэр харанхуй болсоны дараа тэрээр сая байртаа хариж амарч чаддаг. Иймэрхүү хэв загвараар өдөр хоногуудыг туулсаар иржээ.

      2003 оноос Лю Лина олон улсын тэмцээнд оролцож, Афины олимпийн эрхийн төлөө бүх хүчин чармайлт гаргасан хэдий ч хамрамсалтайгаар ялагдсан байлаа. 2005 онд, Лю Лина дахин морин спортын ванд улс хэмээгдсэн Германыг зориж очин, тэнд нэн системтэй дасгал хийж, хэдэн жил шаргуу тэмцсэний дүнд эцэстээ олимпийн наадмын дэвжээнд тоглож чаджээ.