• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 14:53:00    
Үндэстний соёлын солилцоо эрчимжиж байна

CRI

      Өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогыг хэрэгжүүлсэн 30 жилийн турш, Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа тасралтгүй эрчимжиж, мөн Шянган Аомень эх орныхоо эрх мэдэлд буцсаны дараа Хятадын дотор газар болон Тайвань, Шянган, Аомений хоорондох үндэстний соёлын солилцоо ерөөс байгаагүй хөгжлийн шинэ шатанд орсон байна. Энэ байдал нь үндэстнүүдийн эвлрэл нэгдэл найрсаг харилцааг гүйнзгийрүүлж, эх орныхоо нэгдлийн их үйлст өвөрмөц үүрэг гүйцэтгэжээ.

      Дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсан Бээжингийн олимпийн нээлтийн ёслол эхэлхээс өмнөх уран сайхны тоглолтод Гао Жинь Сү Мэй тэргүүтэй Тайваний үндэстний цөөнхийн 110 хүнээр бүрэлдсэн төлөөлөгчдийн тоглолт нь хүмүүст маш таалагдсан байлаа. Тэд нар уран сайхан дуу хоолой, ид хүчлэг бүжгээрээ Тайваний үндэстний цөөнхийн улалмжлалт соёлыг дэлхийн хүмүүст харуулсан байна.

      Хятадын эх газар болон Тайваний үндэстний цөөнхийн солилцоо нь 20-р зууны 80-аад оны сүүлчээс эхэлсэн юм. 1989 онд, Тайваний үндэстний цөөнхийн хэдэн зүтгэлтэн Хятадын үндэстний хэрэг эрхлэх газарт хүрэлцэн очиж, Хятадын эх газрын үндэстний тухай төрийн бодлого, үндэстний цөөнхийн өөртөө засах дүрмийг ойлгох гэсэн байна. Мөн тэр цагаас эхэлж, Хятадын эх газар болон Тайваний үндэстний цөөнхийн хэлхээ холбоо, соёлын солилцооны ажиллагаа албан ёсоор эхэлэн юм.

      Өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогыг хэрэгжүүлсэнээс нааш, Хятадын үндэстний хэрэг эрхлэх газар Тайваний үндэстний цөөнхийг уриж, Хятадын үндэстний цөөнхийн 4,5,6,7,8-р биеийн тамир спотын наадам, Хятадын үндэстний цөөнхийн урлагийн 2,3-р наадамд оролцуулсан байна. Үүнээс гадна Хятадын үндэстний цөөнхийн хувцас заслын үзэсгэлэн, Тайваний хоолойн хоёр эргийн уран зураг уран бичлэгийн үзэсгэлэн, еэвэн сарын баярын үдэшлэг зэрэг олон ажиллагаад бүр тэдний халуун урамтай оролцлого байсан юм.

1 2