• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-26 15:04:08    
Бээжингийн олимпийн нээлт хаалтын ёслолын ерөнхий найруулагч Жан И мү

CRI

       Бээжингийн олимпийн наадам бүрэн амжилттай өндөрлөв. 8-р сарын 8-ны өвдөгш их нээлтийн ёслол буюу 8-р сарын 24-ны баясгалант хаалтын ёслол гэсэнгүй хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Энэхүү өвдөгш их нээлт хаалтын ёслолыг Хятадын нэрт найруулагч Жан И мү найруулан удирдсан юм. Одоо та бүхэнд ерөнхий найруулагч Жан И мүүг танилцуульяа.

      Жан И мүүгийн найруулан зохиосон 8-р сарын 8-ны олимпийн нээлтийн ёслол нь " эе найрамдуу"-аар эрхэм болгож, дэлхийн хүн ардын сэтгэл зүрхийг догдлуулсан юм.

      Бүхийл нээлтийн ёслол нь Жан И мүүгийн урлагийн стелээр туушлагдсан байна гэж Жан И мүүг ойлгодог сэтгүүлч ярьсан юм.

      Энэ жил 57-тай Жан И мү 1982 онд Бээжингийн киноны дээд сургуулийн гэрэл зургийн пакультетээс төгсөв. 1985 онд Жан и Мү гэрэл зурагчийн хувиар зураг авч үйлдсэн " шар хөрсөт нутаг" гэсэн кино нь Хятадын киноны Алтан тахиа шагналын гэрэл зургийн шилдэг шагнал авсан бөгөөд Хаваийн олон улсын киноны наадмыг оролцуулсан олон улсын киноны гурван том шагнал хүртсэн байна.

      " Шар хөрсөт нутаг" гэсэн киноныхаа зургийг авч дууссаны дараа, Жан И мү гэрэл зурагч байсанаасаа кино найруулагч болов. 1987 онд Жан И мүүгийн найруулсан анхны кино- " улаан эрдэнийн шиш" гэсэн кино нь маш их донслрлт үүсгэж, Берлиний кино наадам дээр алтан баабгай шагнал хүртсэн байна. 1990 онд Жан И мүгийн найруулсан " Жюй Дөү" гэсэн кино нь Оскарын шагналт кино шалгаруулах нэрсийн жагсаалтад орсоноор, энэ нь Оскарын гадаад хэлний хамгаас шилдэг киноны шагналд өрсөлдсөн Хятадын анхны кино болсон юм. Үүнээс хойш, Жан и мүгийн найруулсан кинонууд олон улсын киноны наадамд хэд хэдэн шагнал хүртсэн юм. Ямар нэгэн ач холбогдлоос нь авч хэлбэл, Жан И мүүг өнгөрсөн зууны 90-ээд оны үеийн Хятадын соёлын гайхамшигт содон чадвартан гэж үзэж болох юм. Түүний найруулсан кино нь Хятадын үндэстний соёлын гүн зузаан үндэслэлотэй бөгөөд халуун урам баялхаж, өөрийгөө маш товойлгож чадсан байна.

      2001 оноос Жан И мү Бээжингийн олимпийн наадмыг зохиох эрх олохын төлөөний болон Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах ажилд бүх хүчнээ шавхан оролцсон юм. 2006 онд Жан И мү олимпийн нээлтийг зохион байгуулахаар өрсөлдөгч олон олон соёлын нэрт хүмүүсийн дотроос цолгорон гарч, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлт хаалтын ёслолыг хариуцсан ерөнхий найруулагчийн ажлыг хүлээж авсан байна.

      Бээжингийн олимпийн нээлтийн ёслолыг гайхамшигтай сайхан зохион байгуулахын төлөө, Хятад улс дөрвөн зүг найман зовхисоос эрдэмтэн мэргэжилтэн залж, тэд нар мянга гаруй удаа хурал цуглаан хийж зөвдөхөд, Жан И мү өөрийгөө итгэх болон эх баялагийг тохируулах онцлогоо бүрэн бадруулж, гайхамшигт сайхан нээлт хаалтын ёслолоор дэлхийн хүн ардын мэлмийг мялаасан юм. \Пэрлаймаа редакторлон орчуулав\