• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-10 13:04:48    
Бүжигчин Хуан Дөүдөү

CRI

      Энэ жил 31-тай Хуан Дөүдөү бол Хятад улсад нэртэй сайн бүжигчин бөгөөд түүний бүжгийн хөдөлгөөн нь дорбилог хүчтэй байдагаар, Хятад улсад эр хүний эрч хүчийг хамгаас илүү харуулсан бүжигчин гэж алдаршсан юм. Хуан Дөүдөү дэлхийн хамаг дээд зиндааны тэмцээнд олон удаа шагнал хүртсэн бөгөөд Хятадын урлагийг гадаад орны урлагтай солилцоо хийх ажлыг нааштай ахиулж ирсэн юм. Өнөө тэрээр ном бичиг хэвлүүлэх, урлагийн бүтээлийн үзэсгэлэн ажиллуулах зэрэг салбарт оролцож, бас 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг гадаад оронд сурталчлах зэрэг ажиллагаануудад нааштай оролцсон юм.

      Бид энэ оны 3-р сарын сүүлчээр Хуан Дөүдөүг сурвалжилсан билээ. Түүний байгаа Шанхайн дуу бүжгийн чуулга нь Бээжинд " Хятадыг урамшуулах-лууны дуу" нэрэмжит тоглолт тоглож байсан юм. 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг угтахын төлөө, дотоод гадаадын зочдод Хятадын урлагийг танилцуулахын төлөө, Хятадын Соёлын яам нь 3-р сараас хагас жил гаран үргэлжлэн явагдах олимпийн соёлын чухал их үйл ажиллагаа зохиож байсанаар, Хуан Дөүдөүгийн бүжиг нь тус үйл ажиллагааны чухаол тоглолт байсан юм.

     Хуан Дөүдөүгийн гэрийн хүмүүс нь Ү-шүү гемнастикийн ажилтай хүмүүс болон Хятадын ший жүжгийн баатар эрийн дүрд тоглож байсан жүжигчид болохоор, Хуан Дөүдөүгийн амьдралд нөлөөлөх нь гарцаагүй юм. Гэрийн ахмад нь түүнийг бүжиг сургах гэж олон дахин шаардаж, долоо наймхан настай байхад нь түүний хүлийг дарж, нурууг нь мидайлгах боловсрол дадлага хийлгэж, тусгай мэргэжлийн сургуульд бусдаас хожигдохгүй болгохоор чармайж байсан юм байна.

     Гэр бүлийнхээ нөлөөгөөр, Хуан Дөүдөү 12-18 насны хооронд Шанхайн Бүжгийн сургуулийн үндэстний бүжгийн ангид бүжгийн мэргэжлийг системтэй сурчээ. Энэ хугацаанд тэрээр бүх Хятадын хүүхэд залуучуудын " Тао ли цом"-ын бүжгийн тэмцээний сонгодог бүжгийн хэсгийн алтан медаль авсан байна. Энэ бол Хятадын бүжгийн маш чухал тэмцээн юм.

     Түүнээс хойш, Хуан Дөүдөү жил болгон дотоод гадаадын том том тэмцээний шагналыг авсаар ирсэн байна. 20 настайдаа Хятадын анхны бүжигчний хувиар, Хуан Дөүдөү Лаусаны олон улсын балет бүжгийн тэмцээнд урилгаар оролцож, " Чинь улсын хүүхэлдэйн сүнс" гэсэн төлөөлөх чанартай бүжгээ бүжиж, олон улсын бүжгийн таөвцанг донслуулсан юм.

     Хуан Дөүдөү дотоод гадаадын том том мастер нартай улам олон удаа хамтран ажиллаж, энэ оны 2-р сард Хятадын маш олон нэрт урлагчдийн хамтаар Испанийн Барселонаад болсон " олимпийн дуулал" гэсэн томоохон тоглолтод оролцож, Бээжинд хүч нэмсэн байна. \Пэрлаймаа орчуулав\