• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-22 08:35:45    
Эрэгтэйн хүндийн өргөлтийн олимпийн аврага – дүн үндэстний залуу Лү Юн

CRI

     2008 оны Бээжингийн олимпийн наадмын эрэгтэйн 85 килограммын жингийн хүндийн өргөлтийн шувтаргааны тэмцээнд хятадын тамирчин Лү Юн 394 килограамын хүндийг өргөж, мөн энэхүү шилдэг амжилтаар хятадын хүндийн өргөлтийн багийн 8 дахь олимпийн алтан медалыг тоссон байна. Лү Юн нь хятадын баруун өмнөд нутгийн гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районы үндэстний цөөнхийн нэг болох дүн үндэстэн болно, одоо дүн үндэстний энэ залуугийн спортын замналтай танилцъя.

     Олимпийн дэвжээнд тоглсон байдлын тухай Лү Юн сэтгүүлчид хэлэхдээ, хир тэнцсэн л гэж хэлж болно, өөрийн хамгийн сайн амжилтыг байгуулж чадсангүй гэжээ.

     Эрэгтэйн хүндийн өргөлтийн хүнд жингийн тэмцээнд хятадын баг давуу байр эзлэхгүй байсаар ирсэн түүхийг Лү Юн бээжинд олимпийн тэмцээнээр өөрчилсөн юм. Тухайн тэмцээний үеэр гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районы сань жян дүн үндэстний өөртөө засах шяньд Лү Юнгийн эцэг эх, багын дасгалжуулагч тэрчлэн нутгийнхан иргэд баяр ёслолын хувцасаа өмсөж, зурагтын өмнө цуглан Лү Юнд хөгжөөн дэмжиж байжээ. Лүн Юн олимпийн аврага болсоны нэн даруйд дүн үндэстнимй уулан нутаг нь баярын далай болсон байна. Иргэд ардын дуугаа дуулж, нутгийн хөгжмөө хөгжимдөн, баярлахын ихээр баярлажээ. Лү Юнгийн эцэг нь догдолсон сэтгэлээ дарж ядан хэлэхдээ, маш баярлаж байна, эцсийн тэр жинг өргөхийн тулд хүү минь олон жил чармайж ирсэн, Лү Юн эх орондоо яруу алдарыг олгосон, сань жянгийн ард түмэнд яруу алдарыг олгосон гэжээ.

     Лү юнгийн хүндийн өргөлтийн анхны багш Лань Яньюнгийн тухайн үед баярласан сэтгэл нь Лү Юнгийн эцэг эхээс өчүүхэн ч доргүй байлаа. Лү Юнг 10 настай байхад гуаншигийн сань жян биеийн тамир спортын сургуульд хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Лань Яньюн түүнийг үзэн тоож, шавиа болгож авсан байна. Лү Юнгийн багын үед дасгал хийж байсан байдлын тухай Лань Яньюн эргэцүүлж хэлэхдээ, тэрээр багаасаа бусад хүүхдүүдээс илүү халыг даадаг. Олон хүүхэд амарч байхад Лү Юн үндсэн дасгалаа хийж л байдаг. Тэрээр маш томоотой, ямар ч ачаалалын дор шархтай байсан ч эсвэл сэтгэл санааны дарамттай байсан ч буцалтгүй чармайж л байдаг гэжээ.

     Иймэрхүү зан чанартай байдгаар олимпоос алтан медал авсан гэж Лү Юн өөрөө ч үздэг юм байна. Тэрээр хэлэхдээ, хүндийн өргөлтийн дасгалыг сонгосон болохоор тийм хялбараар орхиж болохгүй. Олон жил энэ зорилтын дагуу чармайж явсанаар өнөөдрийн амжилтад хүрсэн юм гэжээ. Зорилтын төлөө уйгагүй чармайж явдаг хатуу сөстөй энэ залуу хойшдын биеийн тамир спортын замналдаа энэ их амжилт байгуулахыг бид хүсэн хүлээж байна.