• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-31 17:18:08    
Хөгжмийн зохиолч Тань Дүнь

CRI

      Одоо та бүхэнд дэлхийд алдартай Хятадын хөгжмийн зохиолч Тань Дүнг танилцуульяа. Тань Дүнь Оскарын хөгжмийн зохиолын алтан одон гардаж, Граммийн шагналд олон удаа нэр дэвшсэн хүн юм. Энэ онд Бээжингийн олимпийн наадмын үеэр, Тань Дүнь ч энэхүү өргөн их үйл ажиллагаанд гар бие оролцсон байна. Түүний найруулан диглэсэн Хятадын олон улсын дуу бүжиг " цай" нь олимпийн наадмын чухал соёлын үйл ажиллагааны нэг болсоны хувиар Бээжинд тоглож, тэр өөрөө ч Бээжингийн олимпийн наадам болон пара олимпийн наадмын шагнал гардуулах үе эгшиглэх хөгжмийг зохиосон байна. Дотоод гадаадын хөгжимчидтэй хатаар зохиосон " хайрын хүслэн" гэсэн дуу нь олимпийн наадмын гол дууны эмхэтгэлд орсон байна.

      Тань Дүнь мөн ардын хөг аялгуу, эртний ордны хөгжим, сүмийн ерөөлийн хөгжим зэргийг үндэслэн чавхадаст хөгжмийн дөрвөл ая зохиож, тэр нь хүмүүст сонин сэвүүн, онц сайхан сонсголонтой сэтгэгдэл төрүүлж байдаг юм. Их сургуулиа төгсөөд, Тань Дүнь Америкийн Коломб ир сургуульд сурч, 1988 онд Америкт хувийн уран бүтээлийн концерт эрхэлсэн байна. Энэ бол Хятадын хөгжимчдийн гадаад оронд зохиосон анхны хөгжмийн концерт болох юм. Тань Дүнь Америкийн филормоныг оролцуулсан дэлхийн нэг номерийн урлагийн хамтлагт хөгжмийн уран бүтээл зохион өгч, олонх нь сонгодог уран бүтээлдүүд байв. Тэрээр бас зарим урлагийн хамтлагийн удирдаачын ажил хийж өнгөрсөн юм. 2001 онд " Во хү цан лүн" гэсэн киноны " саран хайрт минь" гэсэн дуу зохион өгч, тус дуу нь Оскарын хамгийн шилдэг хөгжмийн алтан медаль хүртсэн байна. Бусад хэдэн киноны хөгжим нь ч Граммийн шагналд нэр дэвшүүлэгдсэн юм.

      Тань Дүнь ер нь хүний бодож олохгүй аргаар, байгаллаг буюу хүний хүчээр зохиосон элдэв эд хэрэгслээр уянгалагш сайхан хөгжим зохиож байдаг. Хэдэн арван жилийн турш, Тань Дүнь ийм "органиг хөгжим" зохиож ирсэн бөгөөд цаас, ус, шаазан сав эдлэл зэрэг нь бүр түүний хөгжмийн зэмсэг болж байлаа. Энэ онд тэрээр " цай" гэсэн дуураа зохиох үе мөн эдгээр "органиг хөгжим"-ийн зэмсэгүүдээ их хэмжээгээр хэрэглэсэн мюм. \Пэрлаймаа найруулан орчуулав\