• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 14:57:18    
Бээжингийн олимпийн наадмын хөгжмийн ерөнхий зохион төлөвлөгч мастер Чэнь Чиган

CRI

      Хятадын дуучин Лю Хуань болон Английн дуучин Шара Булаймань " шувууны үүр"т Бээжингийн олимпийн наамдын гол дуу- " чи бид хоёр" гэсэн дууг хангинуулан дуулахад даяан дэлхийн үзэгчид энэхүү усгал тунгалаг аялгуунд сэтгэл татагдсан юм. Бээжингийн олимпийн наадмын гол дууг зохиосон хөгжимчин бол даруй Францад амьдарч байгаа Хятадын алдарт симфонь хөгжмийн аялгуу зохиогч ноён Чэнь Чиган мөн. Чэнь Чиган Бээжингийн олимпийн наадмын гол дууг зохиосон хүн төдийгүй бас Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолын хөгжмийн ерөнхий зохиогч хүн юм. Одоо та бүхэнд түүнийг танилцуульяа.

      Чэнь Чиган 1951 онд Шанхайд төрж, 6 наснаасаа хөгжим сурч эхэлсэн юм. 1983 онд онц шилдэг амжилтаар Боловсролын яамны гадаад оронд томьлон суралцуулах аспирантаар шалгуулан орж, Францад магистар цол хамгаалахар сурсан бөгөөд орчин үеийн хөгжмийн том мастер Оливер Мишиянгийн хамгийн дотнын шавь нь болж түүнээс дөрвөн жил сурчээ. Чэнь Чиган олон удаа чухал шагналууд хүртсэн юм. Тэдгээрт Германы Дамастадын 34-р зуны олон улсын хөгжмийн наадмын шагнал, Италийн Риястын олон улсын симфони хөгжмийн 27-р тэмцээний онцгой шагнал зэрэг байна. Тэрээр бас олон улсын маш олон тэмцээний үнлэн шалгаруулагчийн ажил хариуцаж байсан. Одоо Чэнь Чиган Хятадын нэртэй хоёр хөгжмийн дээд сургууль- Бээжингийн Төвийн хөгжмийн дээд сургууль болон Шанхайн хөгжмийн дээд сургуулийн хүндэт профессороор ажиллаж байна.

     Өөрөө Бээжингийн олимпийн наадмын хөгжмийн ерөнхий зохиогчын ажил хариуцах болсоноос мэдсэн үе хүнд үүрэг хүлээсэнээ нэн тодорхой ойлгож мэдсэн байна. Тэрээр хэлэхдээ: " Би өөрөө маш тодорхой зорилттой, олимпийн наадам бол Хятадын бүх хүн ардынх байж таарна, бас ч бүх дэлхийгээрээ онц их анхаарал хандуулсан соёл спортын үйл ажиллагаа болох юм. Энэ бол маш ховорхон аз мөн, энэ аз надад тохиосон болохоор би түүнийг маш сайн биелүүлэх ёстой. Хятадын соёлд чи хэрбээ хувь нэмэр оруулах хүслэнтэй юм бол надад тэр нь асар их дарамт байсан ч гэсэн би хийж үзэхээс буцахгүй" гэжээ.

     Бээжингийн олимпийн нээлтийн ёслол 3 цаг 40 минут үргэлжилсэн. Чэнь Чиган бидэнд: бүхий л нээлтийн ёслол нь олон бүгдэд эесэг найрамдуу гэсэн ухаагдахууныг уламжилсан юм гэж танилцуулан ярьсан юм. Тэрээр хэлэхдээ: " Бүхий л нээлтийн ёслол нь хүн хүний хоорондох хамгийн дөхөм хамгийн бор боровжуун харилцааг илтгэхээр зорилт болгосон юм. Бид бүхийл нээлтийн ёслолын нэрийг " чи бидэн хоёр" гэж нэрлэхийг бодож байсан. Хоёр хүнээр дамжин, мекро ертөнцөөр дамжин макро ертөнцийг илтгэж, нэг дэлхий, ижил мөрөөдлийг илгэх зорилготой юм" гэжээ.

     Хөгжмийн ийм зураг төслийг тогтоосон болохоор, үзэгч олон нээлтийн ёслолоос сонссон хөгжим нь Хятадын уламжлалт соёлыг гүйцэд харуулсан хөгжим төдийгүй бас ч таван тивийн онцлогтой хөгжмийг сонссон юм. \Пэрлаймаа орчуулав\