• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-21 09:22:29    
Шэнь Лихүй болон түүний " гангань огторгуй" нэрэмжит пянзкны компани

CRI

       10 жилийн өмнө ганган огторгуй гэсэн энэ нэрийг Хятад оронд мэдэх хүн алга байлаа. 10 жилийн дараа " Ганган огторгуй" гэсэн нэр нь Хятадын пянзны аж үйлдвэрийн алдарт марк болсон юм. Өнөө " ганган огторгуй" гэсэн пянзны компанийн жилийн орлого 10 сая гаран юаньд хүрч, тэр нь зөвхөн пянзны компанийн нэр төдийгүй бас моод соёлын төлөөлөгч болсон байна.

     Одоо та бүхэнд ганган огторгуй гэсэн энэ компанийн захирал Шэнь Лихүйг танилцуульяа.

      Өнгөрсөн зууны сүүлч үеийн наяад онд, Шэнь Лихүй их сургуульд сурч байхдаа Рок хөгжмийн анги болох Чин Шин хөгжмийн ангийг байгуулж, өөрөө уг хөгжмийн ангийн гол дуучин болж, тэдний хөгжмийн анги нь тухайн үе маш их алдаршсан байлаа.

      1991 онд Шэнь Лихүй Бээжингийн хэвлэн дарамлах дээд сургуулиас төгсөж, хэвлэн дарамлах наймаа хийж эхэлсэн байна. Хэдэн жил чармайгаад Шэнь Лихүй азаар хамаг анхны нэлээд их мөнгө олсон байна. 1997 оны 12-р сарын 27-ны өдөр Шэнь Лихүй их сургуульд сурч байх үеийн хөгжмийн хүсэл мөрөөдлөө өвөрлөн, хэдэн жил хэвлэн дарамлах ажил хийж цуглуулсан 4 сая юаниа хэрэглэн Ганган огторгуй гэсэн компани байгуулсан юм.

      2007 оны 1-р сард " гангань онторгуй" нэрэмжит пянз хөгжмийн анги нь Америкт албан ёсоор хүл тавьж, Нью Иоркт Америкийн салбар компаниа байгуулж, голцуу пянзны ажил төрөл болон Хятадын дотор газрын дуу хөгжмийг гадаад оронд нэвтрүүлэн дэлгэрүүлэх ажил хийж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ тэд бас йн ангийн пянзийг хэвлүүлж өгөх болон урлагийн ажилтадын жууч болох ажил хавсаргасан байна.

      Бишгүй олон моод соёлууд бараг л бүр өрнөдөөс Хятад оронд уламжлагдан орж ирдэг хэдий ч Шэнь Лихүй Хятадын өөрийнхөө моод соёлд итгэл төгс байсан юм. Тэрээр ингэж хэлсэн байна: " Хөгжим нь спорт биш, урлаг ч спорт биш болохоор түүний өндөр намыг адилтгахын аргагүй юм. Хятад улсад бусдыг дууриах шат байх юм. Гэвч манай энэ оны гол хүч тавьж байгаа " Хятадын хөгжмийн анги" гэсэн ухаагдахуун нь хэрэг дээрээ дууриах явцад нэгэнт өөрийн багц системээ тогтоочхосон юм. Хөгжимд хилийн хязгааргүй, тодорхой хугацаанд хүрбэл чи ч түүнийг уламжлан авч болох юм" гэжээ. \Пэрлаймаа орчуулав\