• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-27 09:34:15    
Хятадын аж ахуйн нэгжүүд "Экспортын бууралт"-ыг нааштай зохицуулж байна

CRI

      Улаан өндөгний баяр удалгүй ирэх гэж байгаа энэ үеээр өнгөрсөнд бол Хятадын тоглоомын аж аухйн нэгжүүдийн хамгийн ажил ихтэй үе байдаг юм. Өнөө харин бүх дэлхийн банк санхүүгийн хямрал газар авч байгаагийн дагуу дэлхийн эдийн засгийн өсөлт ил тод удааширж, тоглоом, нэхмэл, гутал зэргийг багтаасан Хятадын уламжлалт экспортын бүтээгдэхүүний наймаа адил бус хэмжээгээр буурч, худалдааны хэмжээ буурах байдал гарсан байна. энэх дарамтад чиглүүлэн Хятадын экспортын аж ахуйн нэгжүүд олон төрлийн тагтик бодлогын арга хэмжээ авч, банк санхүүгийн хямралын учруулсан хүйтэн өвөл, хяралын нөлөөг аргалан зохицуулж байна.

     Хятадын Гаалийн ерөнхий газрын тун саяхан нийтэлсэн бүртгэлийн шинэ тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 10 сард, Хятадын уламжлат экспортын бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ буурсан байна. Үүнд хувцасны экспортын өсөлтийн хурд 20 цэгээр буурч, хуванцар бүтээгдэхүүний экспортын өсөлтийн хурд 6 цэгээр буурсан байна. Үүнээс гадна гутал зэрэг бүтээгдэхүүний экспорт ч доор хэмжээнд байна.

     Дүн гуань бол Хятадын зүүн өмнөд тэнгисийн эргийн боловсруулах аж үйлдвэр худалдаагаар нэр гарсан хот болох юм. Энэ оны 10-р сард, эндхийн экспорт 3 жилийн турш анх удаагаа буурах байдал гарсан байна. Дүнгуаний Бэйхүй гутлын ХХК-гийн ерөнхий захирал Бэй Юүпин хэлэхдээ, аж ахуйн нэгжийн ашиг ил тод буурсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Жишээлбэл, өнгөрсөнд хос гутал нь хамгийн доод хэмжээнд 1.3-1.5 ам.доларын ашиг байдаг, одоо тийм биш болсон, нэг хос гутал нь зөвхөн 60 цент буюу 70 центын ашигтай л байна гэжээ.

      Гэвч зах зээлийн бүхийл байдлын буурч байгаатай харицуулбал Хятадын хэсэг аж ахуйн нэгжүүдийн наймаа болон худалдааны хэмжээ мөн л өсөлтийн байдлаа хэвээр байлгасаар байна. Хятадын хамгийн том эмэгтэйн гутлын аж аухйн нэгж-Хуа Жянь корпорацийн зөвлөлийн дарга бөгөөд ерөнхий захирал Зан Хуарүн хэлэхдээ, өнгөрсөн жилийн мөн үеийхтэй хариуцуулбал Хуажянь корпорацийн ашиг 5 хувиар өссөн байна. Ийм ололт амжилт олж чадсны гол шалтгаан бол аж ахуйн нэгж дотоод удирдлагаа сайжруулж, үр ашгийг дээшлүүлсэнд байгаа юмгэжээ.

     Гутлын салбартай адилхан Хятадын тоглоом үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд ч экспортын зах зээл буурч байгаа дарамтад нүүрлэж байна. Бүх Хятадын тоглоомын зах зээлийн 70 хувийг эзэлж байгаа Гуандүн муж энэ оны эхний 3 улиралд, тоглоомын экспортын хэмжээ 4 тэрбум 470 сая ам.доларт хүрч, өсөлтийн хэмжээ нь ноднины мөн үеийнхээс 16.2 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ экспортын тэмдэглэлтэй тоглоомын аж ахуйн нэгжүүд нь ноднин жил 5000 байсан бол өнөө багасаад 1500 болсон байна. Тоглоомын салбарын хамгийн том компани-Шянганы Хөжюнь корпорацийн Хятадад байгаа хэд хэдэн тоглоомын үйлдвэр нь дампуурж, хэдэн мянган ажилчин ажилгүй болсон байна.

     Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэмин хэлэхдээ, Хятадын хүчтэй аж ахуйн нэгжүүд банк санхүүгийн хямралаас болсон өвлийг өнгөрүүлж чадна гэдэгд итгэж байна гэжээ. Тэрээр Хэлэхдээ,

     Хятадын аж ахуйн нэгжүүд өөрчлөлт хийж нээлттэй байсан 30 жилийн турш, зах зээлд зохицон чадвар нь маш ихээр дээшилж, зах зээлийн дагуу бүтээгдэхүүний бүтцдээ зохицуулалт хийж, эзэгнэлтийн арга хэлбэрээ хувьруулж, олон төрлийн зах зээлийг нээх хүчин чадлаа дээшлүүлж байна. Үүний зэрэгцээ тэд бас улсын дотоодын маш том зах зээлийг олж харсан бөгөөд гадаадад экспортлож байгаа бүтээгдэхүүнээ зарим хэсгийг нь дотоодод борлуулхаар төлөвлөж байна.Тэд нарт энэ удааны хямралыг ялан давж, нэн сайн ирээдүйг угтан авах болно гэдэгд би итгэж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж.\