• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-12 14:52:14    
Хятадын ши жүжгийн залуу ажилтан Хуан Ин

CRI

      Саяхан Хятадын ши жүжгийн залуу найруулагч нар 12 хүн нэг дор цугларч, залуу ши жүжигчдийн баяр наадам зохиож, өөрсдийнхөө хамгийн шинэ шинэ уран бүтээлийг үзүүлж, тэдний энэ нэг үеийн хүмүүсийн ши жүжгийн талын зорилт болон хөөцөлдөлөө харуулан илтгэсэн байна. Хятадын ши жүжгийн шүүмжлэгчид тэдний уран бүтээлийг сонирхон үзсэнийхээ дараа, тэд нар бол " Хятадын ши жүжгийн ирээдүйн үүрийн туяа" гэж үнэлсэн байна. Одоо та бүхэнд тэдний доторхи Хуан Инг танилцуульяа.

      Хуан Ин бол Төвийн Ши Жүжгийн Дээд Сургуулийн найруулагчийн пакультэтээс магистарын цол хамгаалсан хүн, одоо Бээжингийн Киноны Дээд Сургуулийн найруулагчийн пакультетэд багшилж байгаа бөгөөд бас ч Хятадын драмын найруулагч нарын дотор оройлж яваа залуу юм.

     Залуу ши жүжигчдийн баяр наадамд Хуан Ингийн " баруунш зорчсон үлгэр" гэсэн уран бүтээл нь үзэгчдийн дунд их олон маргаан үүсгэж, түүний уран бүтээлд дур бахтай хүмүүс нь энэ уран бүтээл тэднийг хүүхэд насны үеийг нь санагдуулсан гэж хэлж байхад, энэ уран бүтээлийг нь тоогоогүй нь харин тус уран бүтээл даанч дөхөм болж, наадаж тоглохоос өөр яамар ч утгагүй болсон гэж хэлж байлаа.

     Хуан Ин Хятадын эртний сонгодог алдарт уран зохиол болох " баруунш зорчсон үлгэр"-ийн нэр болон ёгт утгыг зоригтой зээлдэн хэрэглэж, өнгөрсөн зууны дал наяад онд төрсөн хүмүүсийн хүүхэд үеийн амьдрал болон өсөн буйжсон үлгэрийг харуулсан юм. 6 жүжигчин тайзан дээр тэр үеийн хүүхдийн тоглоомыг тоглож, хөгжилтэй мөртөө шогтой сайхан байсаны зэрэгцээ хүний амьдралын тухай сэтгэгдэл төрүүлж байсан юм. Хуан Ин хэлэхдээ: Тухайн үе би бага балчир байхдаа " баруунш зорчсон үлгэр", " мичин багш тэнгэрийг түйвээсэн нь" гэсэн хүүхэлдэйн киноог маш сонирхож байсан юм. Гурван жилийн өмнө гэнт түүнийг жүжгийн тайзанд тоглохыг бодсон. Тухайн үе зарим найз нар мань миний бодлыг сонсоод маш сэтгэл хөгжиж байсан. Энэ бол бас ч миний найруулж өнгөрсөн жүжгүүдийн доторхи хамгийн бэрхтэй нь байх гэж би бодож байна. Гэвч энэ жүжиг нь маш сонирхолтой мөртөө дөхөмхөн юм. Гэвч жүжигчний байдлыг эзэмшиж, тэднийг уран дүрслэлтэй тоглуулах нь бас ч хялбар биш. Өөрөө ямар дүрд тоглох гэдгээ хүн бүхэн бүрэн ойлгосон байх хэрэгтэй юм гэжээ. \Пэрлаймаа орчуулав\