• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-19 13:19:28    
Хятадын ши жүжгийн залуу ажилтан Хуан Ин

CRI

      Саяхан Хятадын ши жүжгийн залуу найруулагч нар 12 хүн нэг дор цугларч, залуу ши жүжигчдийн баяр наадам зохиож, өөрсдийнхөө хамгийн шинэ шинэ уран бүтээлийг үзүүлж, тэдний энэ нэг үеийн хүмүүсийн ши жүжгийн талын зорилт болон хөөцөлдөлөө харуулан илтгэсэн байна. Хятадын ши жүжгийн шүүмжлэгчид тэдний уран бүтээлийг сонирхон үзсэнийхээ дараа, тэд нар бол " Хятадын ши жүжгийн ирээдүйн үүрийн туяа" гэж үнэлсэн байна. Одоо та бүхэнд тэдний доторхи Ван Чүнг танилцуульяа.

     Ван Чүн бол түрүүчийн танилцуулсан Хуан Ингийн хамт ши жүжгийн баяр наадамд оролцсон залуу найруулагчуудын нэг юм. Тэд адил бус зам сувагаар давтагдан боловсорсон шинэ одод, тэд бол бүгд өнгөрсөн зууны далаад оны сүүлч, наяад оны эхээр төрсөн залуу үеийнхэн бөгөөд бүгдээр магистараас дээш эрдмийн зэрэгтэй хүмүүс юм.

     Ван Чүн энэ жил 30 настай, маш моод залуу, тэрээр Хятадын алдартай дээд сургууль болох Бээжин Их Сургуулийн Хуулийн дээд сургуулиас төгсөж, бас Америкт хүрч найруулагчын мэргэжил сурсан байна. Тэрээр туршилтийн ши жүжигт маш сонирхолтой, Японы маш олон жүжгийн зохиолыг орчуулсан юм. Энэ удаа Ван Жүн Японы жүжгийн зохиолоос орчуулсан " цахилгаан барааны станц" гэсэн жүжгээ авчирч ши жүжгийн баяр наадамд оролцсон байна. Уг жүжигторчин үеийн хүмүүсийн амьдрал ахуйг, ялангуяа хүний бие хийгээд цахилгаан бараа, электрон бүтээгдэхүүн хоорондын харилцааг харулжээ. Энэ бол одоогын Хятадын хүн ардын амьдралын бодит зураглал мөн гэж Ван Чүн үзэж байна. Ван Чүн хэлэхдээ: " Энэ бол миний ойлгож байгаа одоогын хүмүүсийн амьдрал мөн. Хамгийн дөхөм зүйлээс авч хэлхэд, гар утас нь манай энэ үед ёстой хүний шинэ эрхтэн болсон гэж хэлж болох юм. Гар утасаа биедээ авч яваагүй тохиолдолд даруй сандран зовож, яг л өөрийн биеийн чухал чадавхаа алдсан шиг болох юм. Манай энэ жүжиг бол даруй цахилгаан бараа болон хүний биеийн хоорондох харилцааны тухай үлгэр болох юм. Энэ нь хэрэг дээрээ миний ойлголт дох үнэн амьдралын зураглал болох юм" гэжээ. \Пэрлаймаа орчуулав\