• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-31 15:06:24    
Өндөр настан Ян Шюйзи болон түүний ахун гэр бүлийнхэн

CRI

      Хятадын баруун хойд нутгийн ниншагийн хотон үндэстний өөртөө засах районы ү жүн хотод хэдэн үеэр ахун болсон нэг гэр бүлийнх байдаг. Хамгийн ахмад Ян Шюйзи настан нь энэ жил 103 өндөр насанд хүрч байгаа юм, түүний хоёр хүү болон их ач нь ч ахун болжээ. Нэг гэрийн гурван үеэр ахун болсон нь ямар учиртай юм бол, тэр нь ямар өөрчлөлттэй болсон вэ?

     Сүүлийн үе манай сурвалжлагч Ян Шюйзи настны гэрт очиход тэрээр гэрийн хашаандаа сэлүүхэн сууж байлаа. Тэднийх нь шинэ барьсан хоёр давхар байр юм. Ян Шюйзи настны гэрийн хүмүүс нь манай сурвалжлагчийг маш халуунаар хүлээн авч, зуны улиралд л байж таарах тарвас зэрэг жимсээр дайлсан байна. Ян Шюйзи настны хамгийн бага хүү, энэ жил 45 настай Ян Баочин хэлэхдээ, өнөө юу идвэл юу байна, өвлийн улиралд ч ногоо жимс элбэг юм гэжээ.

     Ян Баочин багаасаа настны дэргэд байсаар ирсэн юм. Түүний дээр гурван ах гурван эгчтэй, хамгийн том нь наян нас хүрч байна. Энэ гэр бүлийн насаар хамгийн бага нь тавдугаар үеийнх болж байгаа юм. Бага байхад дандаа өлсгөлөн явдаг, гэрийн хүн ам олонтой, хүнс будаа бага болохоор хоолны үед бүх юм доороо дуусчихдаг юм гэж Ян Баочин өнгөрсний амьдралаа эргэцүүлэн ярьж байлаа. Ян Шюйзи настны гэрээ янзалсан нь өвөрмөц онцлогтой, өнгө будаг гэрийн тавилгаас эхлээд мусульман гэр бүлийн онцлогийг товойлгосон юм. Гэрийнхээ амьдралын нөхцөл өөрчлөгдсөн тухай ярихад нэг гэрээр сэтгэл өндөр байжээ.

      Хэдэн арван жилийн турш Ян Шюйзи настны гэр бүлийн өөрчлөлт нь амьжиргааны төвшин дээшилсэнд илэрч байгаагаар барахгүй хятадын шашин шүтэхэд эрх чөлөөтэй төрийн бодлогын баталгаа дор, тэрээр урьд хожид арваад лалын сүмд багшилж явсан юм. Анх зэргийн дунд сургуулиа дүүргэсэн Ян Баочин ч ааваа даган сурч, хожим нь мөн ахун болж, гэрийнхээ нөлөөн дор түүний дүү ч ахун болжээ. Өнөө Ян Баочин гэрээсээ ойрхон байгаа дүн та си шангийн ү дүн том лалын сүмд ажиллаж байна. Энэ нь ү жүн хотод байгаа мянга гаруй лалын сүмийн нэг болно.

      Өөрийн үр хүүхэд нь дуртай ажлаа хийхийг Ян Баочин хүсдэг. Ян Баочингийн том хүү нь өнөө анх зэргийн дунд сургуулийн нэгдүгээр ангид сурч, хичээл нь онц байдаг. Бага хүү нь саяхан бага сургуульд орж, хятад хэлийг сайхан ярьдаг бөгөөд мусульманы цэцэрлэгт байхдаа арав хэлийг багагүй эзэмшжээ.