• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-09 15:06:38    
Ли Шуанжян

CRI

     Ли Шуанжян 1939 онд Харбинд төрж, 1959 онд Төвийн хөгжмийн дээд сургууль шалгуулан орж, профессор Юй И шуаны шавь болж дуу дуулах мэргэжил сурсан байна.

     1963 онд шилдэг амжилтаар сургуулиа дүүргэж, цэргийн алба хаасан бөгөөд Шинжянгийн цэргийн тойргын урлагын бригадад хуваагдан очиж ажилласан байна. 1972 онд Хятадын Ардын Чөлөөлөх армийн улс төрийн ерөнхий газрын дуу бүжгийн чуулганд шилжин ирж, тус чуулганы гоцлол дуучин болов. 1994 онд Ардын Чөлөөлөх Армийн урлагын дээд сургуульд шилжин хүрч одоод хүрч иртэл тэнд ажиллаж байна. Гоч гаруй жилийн урлагын практикт, Ли Шуанжян Хятадын болон өрнөдийнхийг уялдуулах замаар замнахыг баримтлан, Европын уламжлалт Итали дуурын дуулах аргыг хатуужилтай сурч судалсаны зэрэгцээ үндэстний дуу урлагаас баялаг шим хүртэж, үндэстний стелээ хадгалж ирсэн байна. Ялангуяа Шинжянд байсан арван хэдэн жилд, Ли Шуанжян цэрэг ангийн дайчид болон үндэстний цөөнхийн хүн ардын дунд олон жил амьдарч, арван хэдэн үндэстний цөөнхийн соёл урлагын шимийг хүртэж, хойшдийн өөрийнхөө дуулах хэв намбааг бүрэлдүүлэхэд чухал үйлдэлтэй болсон юм.

     Түүний дуу нь өргөн олон сонсогчийн халуун сайшаалыг хүлээсэн юм. Түүний төлөөлөх уран бүтээлүүд гэвэл: " Бээжингийн магтаал", " Ү жи шань ууланд би хайртай, Вань чуань хэ голд би хайртай", " таван улаан хошуу тэмдэг миний урагшлах замыг гэрэлтүүлж байна" гэх зэрэг байна. Эдгээр дууг нь мэргэжилтэн нар " дууны урлагын талаар Хятадын болон өрнөдийг уялдуулсан үлгэр жишээ уран бүтээл" мөн гэж өндөр үнэлж,Америкийн нэрт хөгжмийн удирдаач түүний уран бүтээлийн тухай: шижир алт шиг сайхан хоолойтой, гал шиг дүрэлзсэн халуун сэтгэлээл дуулдаг хүн байна гэж магтан сайшаасан байна. Одоо эрхэм сонсогчид та бүхэн Ардын Чөлөөлөх Армийн урлагын дээд сургуулийн хүндэт профессор Ли Шуан жянгийн дээр үед дуулаад эх орны хүн болгоны сэтгэлд шингэсэн гоё дуу- " Ү жи шань ууландаа би хайртай, Вань чуан хэ голдоо би хайртай" гэсэн дууг сонсох болбуу.