• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-21 09:41:38    
Түргэн хөгжиж байгаа Төвдийн боловсролын үйлс

CRI

      Холбогдох байгууллагын хангасан тоо баримтаас үзвэл, сүүлийн 30 жилийн турш, Хятадын төв засгийн газраас Төвдийн боловсролын салбарт 22 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулсан байна. Өнөөдрийн байдлаар, Төвдийн өөртөө засах район нь хүүхдийн цэцэрлэг, дунд бага сургуулийн боловсрол, мэргэжлийн боловсрол, тусгай боловсрол, дээд зэргийн боловсрол, насанд хүрэгсдийн боловсрол зэргийг хамарсан орчин үеийн үндэстний боловсролын нэлээд бүрэн бүтэн боловсронгуй болсон системийг бүрэлдүүлсэн юм.

      Хай са бага сургууль нь Төвдийн өөртөө засах районы төв Лхас хотын чэн гуань дүүрэгт байрладаг. Энэ сургуульд сурч байгаа сурагчдын зонхилох нь эргэн тойрны малчин тариачдын хүүхэд болно. Уг сургуулийн захирал Чян ба юн даны танилцуулснаар, хай са бага сургууль нь өнгөрсөн зууны наяад оноос эхэлж, сурагчдын идэж, суух, сурах бүх зардлыг дааж авах болсон байна. Хүүхдүүд сургуульд сурах нь гэр бүлийн ачаалал биш болсон юм. Сүүлийн жилүүдэд улсаас жил дараалан санхүүжүүлж, сурагч бүрийн биед 1200 юань оногдож байгаа юм гэжээ.

      Хай са бага сургууль нь Төвдийн өөртөө засах районы мянга түмэн дунд бага сургуулийн цомтгол дүр тэд ий болно. Төвдийн өөртөө засах районы боловсролын тэнхимийн даргын орлогч Дү Жяньгүнгийн танилцуулснаар, хорь гаруй жилийн өмнө хятадын засгийн газар төвд нутагт сурагчдын төлбөрийг даах бодлого хэрэгжүүлснээр, төвд нь хятадын эх газрын заавал сургах шатны хүүхдүүдийн төлбөргүй байхыг биелүүлсэн анхдагч нутаг болсон байна. Иймэрхүү бодлого нь тухайн нутгийн малчин тариачны хүүхдүүдийн боловсрол хүртэх урам зоригийг ихээр хөгжөөсөн юм гэжээ.

      Өнгөрсөн зууны тавиад онд, төвд нутаг нь энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө, орчин үеийн утга агуулга дээрх албан ёсны сургууль нэг ч байгаагүй юм. Улс төр шашны нэгдсэн феодалын хамжлагын дүрэм нь төвдийг урт хугацааны турш хоцрогдонгуй хаалттай байдалд байлгасаар иржээ. Сүм хийд юм үү орон нутгийн засгийн газрын лам ноён болон баяд ноёдын хүүхдэд зориулсан сургууль л байж, тухайн үед сурах насны хүүхдүүдийн сургуульд элсүүлэх хэмжээ 2 хувьд ч хүрэхгүй байсан бөгөөд залуу хижээл насны бичиг соёлгүй хүн 95 хувьд хүрч байсан юм.

      Төвдийг энх тайвнаар чөлөөлсний хойно, төвдийн боловсролыг хөгжүүлэх үйл явцад төв засгийн газар чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Төвдийн боловсрол соёлын салбарт оруулах хөрөнгөө тасралтгүй нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөнгөлөлттэй олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна.

      Үүний зэрэгцээ хятадын төв засгийн газар төвдийн боловсролын салбар дахь дэд бүтцийн байгуулалтад тасралтгүй хөрөнгө оруулж, 2001- 2006 оны хооронд төвдийн боловсролын салбар дахь барилгын ажил төрөлд 2 тэрбум 300 сая гаруй юанийн хөрөнгө оруулсан юм.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, шууд хөрөнгө оруулахаас гадна, Хятадын засгийн газар нь төвдийн боловсролын хөгжилд туслах чухал чухал шийдвэр гаргасан байна. Үүний дотор нэлээд хөгжсөн муж хотоос багш томилох, эсвэл дотор газрын нөхцөлөөр нэлээд сайн муж хотод төвд сурагчийн ангийг эрхлэх, төвд сурагчийн сурлага амьдралд онцгой харгалзах зэрэг багтаж байна.