• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-23 14:40:49    
Хятадын эмэгтэй гэрэл зурагчин Ван сяохүй

CRI

     Энэ жил 51-тай Ван Сяохүй нэгэнт арван хэдэн төрлийн гэрэл зургийн альбуми хэвлүүлж, дэлхийн олон газарт төрөл бүрийн гэрэл зургийн үзэсгэлэнг гучин хэд удаа ажиллуулж байгаа юм. 1998 онд Ван Сяохүй бүх бөмбөрцгийн гэрэл зургийн 60 том мастерын нэг болсны хувиар, 150 жилийн том гэрэл зургийн мастеруудын уран бүтээлийн түүвэрт өөрийн уран бүтээлээ оруулж, 2002 онд Ван Сяохүй дэлхийн арван эмэгтэй гэрэл зурагчны уран бүтээлийн түүвэрт өөрийн уран бүтээлээ оруулсан байна.

     2008 онд Ван Сяохүйгийн гэрэл зургийн хамгийн шинэ үзэсгэлэн- " томьёололт эмэгтэй" гэсэн үзэсгэлэн ажиллуулсан юм. Сэтгүүлч гэрэл зургийн энэ үзэсгэлэнд ярилцлага авч явахдаа Америкийн нэрт зохион төлөвлөгч мастер Елизабет де Брабандтай уулзсан юм. Тэрээр хэлэхдээ: Өөр нэгэн эмэгтэй гэрэл зурагчинд ийм утга агуулгатай өнгрөлттөй гэж чи бодож байна уу? Гэжээ.

     Елизабет де Брабандын хэлсэн үг гүн утга санаатай. Ван Сяохүйгийн явж өнгөрүүлсэн замналыг гайхамшигтай мөртөө гоц сайхан гэж дүрсэлж болох юм. Өнгөрсөн зууны наяад онд Ван Сяохүй магистрын эрдмийн зэрэг хамгаалж, Хятадын алдарт их сургууль болох Шанхайн Түнжи их сургуулийн барилгын факультетээс төгссөн бөгөөд сурлагын шилдэг амжилтаар улсын томилолтоор Германд суралцсан юм.

     Ван Сяохүйгийн гэрэл зургийн хамгийн шинэ үзэсгэлэн- " томьёололт эмэгтэй" гэсэн үзэсгэлэнд " эмэгтэй хүний Шанхайн цэцэрлэгт хүрээлэн" болон " миний урьд төрөл хийгээд энэ төрөл" гэсэн хоёр багц гэрэл зураг хүмүүсийн анхаарлыг маш их татаж байлаа." эмэгтэй хүний Шанхайн цэцэрлэгт хүрээлэн" гэсэн гэрэл зурагт хэдэн хятад охин нүүр амаар маш их будаж ганглан, ташаавч дээл өмсөн гоё гээчийн цэцрлэгт хүрээлэнд байцагана. Зарим охин нь гутлаа гартаа барьж, зарим охиных нь чис улаан уруулын будаг нь халтарлаж буусан харагдна. Ван Сяохүйгийн хэлэхээр эдгээр нь маш нууцгай далд утгатай юм гэнэ.

     " Миний урьд төрөл хийгээд энэ төрөл" гэсэн гэрэл зураг бол Ван Сяо хүйгийн урлагын талын эргэлт болох юм. Энэ 20 зургаар бүрэлдсэн баг гэрэл зурагт Ван Сяохүй өөрийн биеэ модель болгож, тэр өөрөө Хятадын нийгмийн 100 жил турших олон тогтсон түүхэн үеийн эмэгтэй хүний дүрийг бүтээсэн байна. Түүн дотор нь ван ноёдын авхай хүний хувцас өмсгөл, дээр зууны гучаад оны үеийн Шанхайн хөгжилт үеийн хувцас өмсгөл, Хятадын соёлын хувьсгалын үеийн болон саяхан чөлөөлөгдөх үеийн хятад эмэгтэйчүүдийн хувцас засал болон эрэн үеийн эмэгтэйчүүдийн гар утас барьсан буюу компьютерын өмнө ажиллаж байгаа зураг зэргийг онцлон харуулсан байна.