• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-17 20:26:52    
"Сургуулийн одод" нэрэмжит Хятадын Хүүхэд залуучуудын уран сайхны наадам Бээжинд болж өнгөрлөө

CRI

      Хятадын Хүүхэд залуучуудын уран сайхны наадам бол Хятадын Соёлын Яам-ны дэргэдэх Хятадын нийгэм, соёлын хөгжлийн сан болон Өсвөр насны нэг үеийнхний ажил хариуцсан комиссын хамтран эрхэлсэн Хятадын хэмжээний хүүхдүүд, залуучуудын ур авьяасаа гаргах, харилцаа солилцооны томоохон арга хэмжээ юм. Уг арга хэмжээг анх 2008 оны 1-р сарын 29-ны өдөр "Баясгалант Олимпын Аялал" уриан доор Бээжинд эхлүүлснээр Соёлын Яам, Боловсролын Яам, Бээжингийн Олимпын Зохион Байгуулах Хороо, Хятадын Төв Телевиз CCTV зэргийн өндөр үнэлгээ болон зоригжуулал дэмжлэгийг хүртэж, уг арга хэмжээг БОЗБХ-ныхон Бээжингийн Олимпын соёлын арга хэмжээний нэгэн агуулгаар 6-р хугацааны Олимпикийн соёлын арга хэмжээнд нэгтгэн оруулсан байгаа. Томоохон хэмжээний энэ арга хэмжээг CCTV-гийнхэн өргөнөөр ухуулан, олон талаар мэдээлж байснаас гадна Бээжин хотын телевиз, Ринь минь ри бао сонин зэрэг олон хэвлэлийнхэн арга хэмжээний агуулгыг дэлгэрэнгүй мэдээлж байсан юм. Хятадын 20 гаруй муж, өөртөө засах район, хотуудаас сонгогдон шалгарсан 1000 өсвөр насны уран сайханчид өнгөрсөн жил Бээжинд болсон анх дахь наадамд оролцожээ.

1 2 3 4 5 6 7 8 9