• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 16:54:07    
Олон улсын санхүүгийн хямралтай тэмцэх итгэл зориг Хятад улсад байна

Хятадын Олон Улсын Радио

     Удалгүй Лондонд болох 20-гийн бүлгийн банк санхүүгийн дээд хэмжээний уулзалтын тухай ярих үед Вэнь Жябао хэлэхдээ, зуун жилд тохиолдоогүй олон улсын банк санхүүгийн энэхүү хямралтай тэмцэхдээ хөгжиж байгаа орныг орхигдуулж болохгүй гэжээ.

     Хятад улс банк санхүүгийн хямралтай тэмцэж байгаа асуудал олны анхааралд байгаагаас гадна сэтгүүлчид бас Хятадын төв засгийн газрын Далай ламтай үргэлжлэн харилцах эсэх асуудлаар анхаарал хандуулж байлаа. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Далай ламыг хэрхэн үзэх бэ? гэвэл түүний юу хэлж байгааг сонсохоос гадна юу хийж байгааг үзэх хэрэгтэй. Далай лам бол жирийн шашинтан биш, улс төрийн цагаач юм. түүний байгуулсан "Цагаачдын засгийн газар" нь хэрэг дээрээ төр шашныг хослуулсан, Далай ламын шууд удирдаж байгаа хууль бус "засгийн газар" юм. Далай лам дэлхийн орноор тэнэж, улс төрийн салбарын зарим хүмүүсийг мэхлэн төөрөгдүүлж, өрнөдийн зарим орон ч түүнийг ашиглаж байна гэжээ.

     Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, Түвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг мөн, Түвдтэй холбоотой асуудал бол Хятадын дотоод хэрэг мөн, гадаад орны хөндлөнгөөс оролцлого хийхийг зөвшөөрөхгүй. Далай лам хагалан бутаргах ажиллагаагаа болих юм бол, Төв Засгийн газар түүний төлөөлөгчийг хүлээн авч хэлэлцээ хийхэд бэлэн байна, энэ хаалга хэзээ ч нээлттэй юм байна гэжээ.

     Ноднин Францын Ерөнхийлөгч Николас Саркози Далай ламтай уулзаж Хятад Францын харилцааг хохироосон байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Францын хооронд гарсан асуудал нь Хятадын амин чухал ашиг сонирхолд холбогдсон төдийгүй, мөн Хятадын ард түмний сэтгэлийг эмзэглүүлсэн байна гэжээ.

     13-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын валютын ханшны бодлого, эх газар болон Тайвань хоорондын эдийн засаг худалдааны харилцаа, Төв засгийн газрын Шянган, Омейний хөгжлийг дэмжих, Хятад улс болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага хоорондын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар сурвалжлагчдын асуусан асуултад хариулсан байна. \О.Дарамбазар, Гэрэлт орчуулж, Баясгалан хянав.\


1 2 3 4