• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуучин Барга хошууны малчид Мэргэлийн зусландаа зусаж байна

CRI       (GMT+08:00) 2015-07-07 16:38:53

Өвөр Монголын сэтгүүлчид "Удмын Алтан Хэлхээ", "Үүх Түүх", "Өв Соёл" гээд аян замын сурвалжилгаар Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошуунд ажиллаж байна.

"Угалзан гол", "Талын эмжээр" хэмээх уран яруу нэртэй Мэргэл гол Хуучин Барга хошууны хойд хэсэг Эвээнх сум, Баян хад, Баруун үзүүр зэрэг сумдын нутгаар таван зуу гаруй газар угалзлан урсдаг. "Мэргэлийн хөндий" гэж хол ойрдоо алдартай өнгө үзэмжтэй, шимтэй сайхан нутаг. Барга нутгийн малчид зуны сайхан улиралд Мэргэлийн хөндийд бууж, нүүдэллэн амьдарч ирсэн түүхтэй. Ийнхүү 7-р сарын эхээр Өвөр Монголын сэтгүүлчид уг нутагт очин, Мэргэлийн зун цагийн гоо үзэмж, тэнд зусаж буй малчин өрхийн амьдрал ахуйтай танилцлаа.

Хуучин барга хошууны Баруун үзүүр сумны үзүүр гацааны Хувьсгалтынх гэдэг айл Мэргэл голын хойд эргийн "Малгай хадны хөндий"-д хонь, үхрийн сүрэгтэйгээ зусаж байна. Энэ нутаг нь Хуучин Барга хошууны нэлээд зүүн биед байрлана. Харин тэдний өвөлжөө, хаваржаа нь Хуучин Барга хошууны баруун зүгт. Тэндээс Мэргээлийн зусланд хонио тууж ирэхэд таван өдөр зарцуулсан гэж сэтгүүлчдэд ярисан байна. Хувьсгалтынх арван хэдэн жил дараалан Мэргэлийн хөндийд зусаж байгаа. Түүний хэлснээр: Энэ зун Мэргэлийн хөндийд 20-иод малчин айл зусаж байна. Энд адуутайгаа ирж зусаж байгаа олон малчин байна. Бараг хорин мянга орчим адуу мэргэлийн хөндийд бэлчээрлэж байна. Энэ зун бороо хур багатай болохоор бэлчээр нутгийн ургац ноднин уржнанг бодоход тааруу. Өнгөрсөнтэй харьцуулбал энд ирж зусаж байгаа айл өрх жил ирэх тутам цөөрч байна. Энэ сайхан зуншлага нутагт сүүлийн үед орон сууц, аж үйлдвэрийн бүтээн байгуулалт барьж эхэлж байгаа нь туйлын харамсалтай гэж Хувьсгалт ярьж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе