• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин-тэй уулзав

CRI       (GMT+08:00) 2017-07-06 21:04:09

6-нд Берлин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин-тэй уулзав.

Ши Жиньпин: БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойших 25 жилд хоёр тал дипломат харилцаа тогтооход нийтэлсэн хамтарсан албан мэдэгдлийн зориг санааг баримталж, харилцан ойлголцох, харилцан хүндэтгэх зарчмын дагуу БНХАУ, БНСУ-ын харилцааг үсрэнгүй хөгжүүлж, хоёр орон, хоёр орны ард түмэнд үр ашиг хүртээж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хөгжилд дэвшилд чухал хувь нэмрээ оруулсан юм гэв.

Ши Жиньпин: Мун Жэ Ин ерөнхийлөгч БНСУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн хэсэг томилон "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцуулж, тусгай элчээ Хятад улсад томилон гарын үсэгтэй захиа ирүүлж, БНХАУ, БНСУ-ын харилцааг сайжруулан хөгжүүлэх, эмзэг асуудлыг эв зүйтэй зохицуулах эерэг зорилтоо илтгэснийг би сайшааж байна. Сүүлийн хэсэг хугацаанаас хойш БНХАУ, БНСУ-ын харилцаанд хүндрэл тулгарч байна, үүнийг бид хүсэхгүй байна. Хятадын тал БНХАУ,  БНСУ-ын харилцааг чухалчилан үзэж, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхийн тулд хүчин зүтгэх байр суурь өөрчлөгдөөгүй. БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн боломжийг ашиглан, БНСУ-ын талтай дипломат харилцаа тогтоосноос хойших туршлага сургамжийг нямбай эргэн харж, БНХАУ, БНСУ-ын харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийн замдаа буцан орохыг ахиулахад бид бэлэн байна. Хятадын талын зүй ёсны анхаарлыг чухалчлан үзэж, холбогдох асуудлыг эв зүйтэй зохицуулан, БНХАУ, БНСУ-ын харилцаа сайжрах, хөгжихөд тулгарсан саадыг арилгахыг БНСУ-ын талаас хүсэж байна гэж онцлов.

Мун Жэ Ин: БНСУ-ын тал Хятад улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж байна. БНСУ, БНХАУ хоёр орон өнө эртний түүхэн харилцаатай, өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой, хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятадын талын хамт дээд зиндааны харилцаа, олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, БНСУ, БНХАУ-ын харилцааг бодит стратегийн түншийн харилцаа болгоход БНСУ-ын тал бэлэн байна. Хятадын талын анхаарал тавьж буй асуудлыг би бүрэн ойлгож байгаа бөгөөд Хятадын талтай гүнзгий харилцаа холбоо өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе