• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын Соёлын яамны сайд нарын хурал боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-07 10:59:01

7-р сарын 6-нд Тяньжинь хотноо БРИКС-ийн орнуудын Соёлын яамны сайд нарын хурал боллоо. Хурлын үеэр БРИКС-ийн орнуудын засгийн газрын соёлын төлөөлөгчид илтгэл тавьж, соёлын салбарын дараагийн шатны ажил хэрэгч хамтын ажиллагааны тухай санал бодлоо хуваалцжээ. БРИКС-ийн төлөөлөл хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, БРИКС-ийн музейн холбоо, уран зургийн галарейн холбоо зэрэг соёлын холбоо байгуулагдах ёслолд оролцсон байна.

БРИКС-ийн орнуудын Соёлын яамны сайд нарын хурал бол БРИКС-ийн хамтын ажиллагааны хүрээн дэх сайд нарын хэмжээний чухал хурал юм. Энэ жил БРИКС-ийн хамтын ажиллагааны хоёр дахь арван жилийн эхний он тохиож байна. БРИКС-ийн хамтын ажиллагааны хүрээнд хүн төрөлхтний олон ургалцтай соёл иргэншлийн чухал төлөөлөгчийн хувьд эдгээр улс орон соёл иргэншлийн солилцоог нэмэгдүүлж, харилцан суралцаж, соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа ахиулж, энэ таван орны хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх талд үндсэн нийтлэг ойлголт, хамтын хүсэл мөрөөдөлтэй юм. Хятадын соёлын яамны сайд Лүө Шүган: Энэ удаагийн хурлаар таван орон зөвшилцөж, "БРИКС-ийн орнуудын засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө\2017-2021он\"-г боловсруулж, БРИКС-ийн ирэх таван жилийн соёлын салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хамтран гаргаж, эдгээр улс орны соёлын солилцоо, хэлхээ холбоонд шинэ ахиц гаргана гэжээ.

БРИКС-ийн орнуудын Соёлын яамны сайд нарын дараагийн хурлыг 2018 онд Өмнөд Африкт зохион байгуулна.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе