• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнууд уламжлалт анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-07 16:40:00

6-нд Тяньжинь хотноо БРИКС-ийн орнуудын эрүүл мэндийн сайд нарын хурал, уламжлалт анагаах ухааны дээд хэмжээний хурал боллоо. Хурлаас "Тяньжиний албан мэдээ", "Уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааны тухай БРИКС-ийн орнуудын нэгдсэн тунхаг" гаргажээ. Уламжлалт анагаах ухаан эрүүл мэндийн талаар өдөр ирэх тутам чухал үүрэг гүйцэтгэх болон тухай БРИКС-ийн 5 орон нийтлэг ойлголтод хүрч, БРИКС-ийн орнуудын засгийн газар, иргэдийн байгууллага хоорондын уламжлалт анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ амласан байна.

БРИКС-ийн орнуудын эрүүл мэндийн сайд нарын хурал, уламжлалт анагаах ухааны дээд хэмжээний хуралд Энэтхэгийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Жагат Пракш Иадда хэлэхдээ: Эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь БРИКС-ийн орнуудын ард түмний харилцан ойлголцож, итгэлцэхэд ашигтай юм гэжээ.

БРИКС-ийн орнууд уламжлалт анагаах ухааны талаар баялаг туршлагатай, бид эрүүл дэлхий ертөнц байгуулах талаар чухал үүрэг гүйцэтгэх болно. Бид харилцан суралцаж, туршлагаа солилцон, харилцан нөхвөрлөж, уламжлалт анагаах ухааныг эм эмнэлгийн систем дэх гол бүрэлдэхүүн хэсэг болгоно. БРИКС-ийн аливаа орны эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс, бидний төлөөллийн өмнөөс эв санаа нэгтэйгээр, БРИКС-ийн орнуудын эрүүл мэндийн стратегийн хамтын ажиллагааны бүдүүвч, түүний дагуу нийтлэг ойлголтод хүрсэн аливаа төслөөр амжилтад хүргэх амлалт өгч байна гэжээ.

БРИКС-ийн орнуудын Эрүүл мэндийн яамны сайд нарын хуралд идэвхтэй бэлтгэн, бүрэн зөвшилцсөний дүнд мөн өдөр БРИКС-ийн орнуудын эрүүл мэндийн сайд нарын хурлаар "Тяньжиний албан мэдээ"-г баталжээ. Хятадын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Цүй Ли хэлэхдээ:

"БРИКС-ийн орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ард иргэдийн эрүүл мэндэд үйлчлэхээ таван орон амлалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, дэлхий дахины олон нийтийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны төслийг дэмжин, өргөнөөр хэрэгжүүлж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа, гурван талын хамтын ажиллагаа зэрэг замаар олон улсын эрүүл мэндийн байгууллага хооронд зохицуулан, хамтран ажиллахыг дэмжиж, дэлхийн эрүүл мэндийн засаглалд БРИКС-ийн орнууд улам их үүрэг гүйцэтгэдэг болгоно. БРИКС-ийн орнууд уламжлалт болон альтернатив анагаах ухааны үнэ цэнэ, чухал чанарыг ойлгож, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулж, үйлчилгээний чанарыг дээшлүүлсэн сайн туршлагаа хуваалцан, БРИКС-ийн орнуудын хяналт удирдлагын байгууллага хамтран ажиллахыг дэмжиж, эмчилгээний бүтээгдэхүүнийг шинэчлэх судалгаа, практикийг хамт хийхийг хүлээн зөвшөөрсөн байна. "

Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн яамны сайд нарын хурлаар зөвшилцөн, БРИКС-ийн таван орон "БРИКС-ийн орнууд уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай хамтарсан тунхаг"-ийг санал нэгтэй баталжээ. Хятадын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны орлогч дарга, хятад эм эмнэлгийн үндэсний удирдах газрын дарга Ван Гүөчян: Таван орон БРИКС-ийн орнуудын засгийн газрын байгууллага, иргэний байгууллагуудын уламжлалт анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэжээ:

"Уламжлалт анагаах ухаан эрүүл мэндийн үйлчилгээний талаар улам үнэ цэнэтэй болж буйг таван орон хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн эрүүл мэндийн шинэ асуудалтай тулгарч буйг анхааралдаа авлаа. Тухайлбал, эрүүл бус амьдралын зуршлын улмаас олсон өвчин улам дэлгэрч, эрүүл мэнд эмчилгээний зардлыг төлөхөд бэрхшээлтэй болсон. Эдийн засгийн гол гол цогцын хүн амын хөгшрөлт зэрэг асуудал бий. Эдгээр асуудлыг зохицуулж шийдвэрлэхийн төлөө БРИКС-ийн орнууд санал нэгтэй таван зүйлт тунхаг батлав. Тухайлбал: Нэгд уламжлалт анагаах ухааны бэлтгэл дамжааг хамт сайжруулах. Хоёрт, уламжлалт анагаах ухааны давуу талыг ашиглах. Гуравт, уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хамт журамжуулах. Дөрөвт, уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухаанчаар хайн шинэчлэх. Тавд, уламжлалт анагаах ухааны ажилтнуудын солилцоог эрчимжүүлэх эдгээр болно."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе