• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эгэл бор малчин

CRI       (GMT+08:00) 2014-02-11 17:43:20

       Цагаан сарын өмнөхөн МУСТА дуучин Лодойгын Банзрагч, МУСТА ардын дууч Даваагийн Бурмаа, МУСТА дуучин Андбаатарын Мөнхбат, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүүнар Хятад улсын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод цагаан сарын тоглолтоо хийхээр ирэхдээ "Эгэл борхон малчин" дуу мэндэлсэн нутгаар ая дууныхаа цэнхэр хадгыг өргөн барилаа. Тус дуу ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Бай Айжүнны шүлэг, Монгол улсын нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүүгийн хөгжимөөр даль ургаж, хамтын уран бүтээл болхыг дурьдууштай билээ.

Шүлэг. Бай Айжүнь\Хятад улсын ӨМӨЗО-ны
Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуу\
Хөгжим.Ц.Пүрэвхүү\Монгол улсын Улаанбаатар хот\

Дөлгөөн зөөлөн харцандаа
Дэлгэр монголоо багтаажээ
Төвшин амгалан царайдаа
Түүхийн омгоо хадгалжээ

Дахилт: Эгэл бор малчин та
Энгүй их ачтан билээ
Эх байгалийн эзэн та
Эв зүйн ухаантан билээ

Аргалын утаа суунаглаад
Малчин айл содхон
Адуу мал нь алаглаад
Монгол нутаг омоглон
Дахилт:

Уургаа тулаад мордохдоо
Тэнгэр газрыг холбосон
Дуугаа дуулаад давхихдаа
Дэлхий ээжийг баясгасан
Дахилт:


\Дундад Монголын найрамдлын сүлжээ Цэнгэл\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе