• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-04-24 14:23:14    
"Зохиогчийн эрхийг хамгаалах дээд хэмжээний чуулга уулзалт" болов

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын дуу хөгжмийн ажил төрлийнхөн 23-ны өдөр Бээжинд "Зохиогчийн эрхийг сайтар хамгаалж, шинэ уран бүтээлийг хөгжүүлье" сэдвээр дээд хэмжээний чуулга уулзалт зохиов.

      Хятадын зохиогчийн эрхийн засаг захиргааны удирдах салбар, дуу хөгжмийн нэрт компани, дуу хөгжмийн зохиогчийн эрхтэй хүмүүсийн хамт олны удирдах байгууллагын төлөөлөгч нар хуралд оролцсон байна.

      Хуралд оролцогсод "Караоке ажиллуулагсдаас зохиогчийн эрхийн зардал авах" халуун цэгийн сэдвийг хөндөн Хятадын зохиогчийн эрхийн орчин ахуй болон дуу хөгжмийн уран бүтээлийн өнөөгийн байдлаар судлан хэлэлцсэн байна. Зохиогчийн эрхийг хамгаалах нь дуу хөгжмийн уран бүтээлийн хөгжилд чухал ач холбогдолтой юм, караоке ажиллуулагсдаас зохиогчийн эрхийн төлбөр авах нь Хятадын зохиогчийн эрхийг хамгаалах чухал арга хэмжээ мөн гэж хуралд оролцогсод санал нэгтэй үзсэн байна. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\