• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-22 16:43:55    
Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг хатуу баримтлана

Синьхуа Агентлаг

      Хятадын үндэсний мэдээлэх агентлаг—Синьхуа хороо 22-ын өдөр өгүүлэл нийтэлж, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг эх эцэс хэлбэрэлтгүй баримтлана. Энэ бол Хятадын Засгийн газар болон ард түмний цаг эриний хөгжлийн хандлага, өөрийн ашиг сонирхлын дагуу сонгож авсан стратегийн шийдвэрт сонголт юм гэж тэмдэглэжээ.

      Улс орон их бага, хүчирхэг буурай, баян ядуу гэсэнгүй эрх тэгш байж, олон орны ард түмний бие даан хөгжлийн замаа сонгож авсан эрх ашгыг хүндэтгэн үзэж, бусад орны дотоод хэрэгт хөндлөгөнгөөс үл оролцохыг Хятад улс хатуу баримтлаж байна. Хятадын Засгийн газар олон улсын маргаан, халуун цэгийн асуудлыг энх тайвны арга замаар зохицуулахын тул хүчин чармайлт гарган, аливаа хэлбэрийн терроризмийг эсэргүүцнэ.

      Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлэн, ямар ч улс орныг хүчирхийллээр заналхийлэхгүй. Хятад улс төрөл бүрийн жанжлах үзэл, хүчирхийллийн улс төрийг эсэргүүцэж, хэзээд жанжлагч болохгүй гэж ХКН-ын 17-р их хурлын тайланд дахин нотолсон юм. Энэ бол "Хятадын заналхийлэл" гэгч зүйл зүйлийн үг ярианд өгсөн тодорхой хариулт юм гэж уг өгүүлэлд тэмдэглэсэн байна.

      Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр бүхий л улс оронтой найрсгаар хамтран ажиллаж, олон талт үйл хэрэгт цаашид идэвхтэй оролцож, олон улсад зохих үүрэг хариуцлага хүлээн, олон улсын дэг журмыг нэн шударга, зүй зохистой хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж Синьхуа хорооны энэ өгүүлэлд тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\