Лхасын 3-р сарын 14-ний цохиж балбачин, булаан дээрэмдэж, галдан шатаасан хэрэг нь Түвдийг үймүүлж, шашныг түйвээх гэсэн Далайн бүлгийн үнэн нүүр царайг гүйцэд харуулсан байна гэж Түвдийн шашны салбарын гэгээн хутагтууд саяхан илэрхийлсэн байна.
Хятадын Буддын шашны нийгэмлэгийн Түвдийн салбар нийгэмлэгийн орлогч тэргүүн Лада Агванданзан гэгээн хэлэхдээ, Далай шашны байр сууриа ашиглан хэсэг лам хуврагийг мунхруулан худалдаж аваад, тэд нарыг ашиглан Хятадын нутагт зүйл зүйлийн хэрэг явдал үйлдэж байна. Энэ нь шашны хэвийн дэг журмыг эвдэн бусниулсан төдийгүй, мөн бурхан шашны ёсноос зөрчсөн байна гэжээ.
Хятадын Буддын шашны нийгэмлэгийн Түвдийн салбар нийгэмлэгийн орлогч тэргүүн Дупкан Түвдэн Кедур гэгээн хэлэхдээ, бор орхимж өмссөн хүмүүс ингэж цохиж балбачин, дээрэмдэн галдан шатааж байгааг би хараад гэгээн болсны хувьд зовж, хилэгнэж байна гэжээ. Хагалан бутаргах этгээдийн мөн чанарыг тод таньж, сүм хийдээ сайтар хамаарч, сүсэгтэн олноо сайхан сургахыг тэрээр Түвдийн олон сүм хийдийн гэгээн хутагт нарт уриалав.
Сүүлийн жилүүдэд улсаас үлэмж их хөрөнгө мөнгө гаргаж сүм хийдийг засан сэлбэсэн бөгөөд нас ахисан лам хуврагт амьдралын нөхвөр өгч байна. Гэвч цөөн тооны лам хувраг ач тусыг бодохгүй, харин шашны сургалаас зөрчсөн нь маш харамсалтай байна гэж Лүөсанба Чилай чүсан гэгээн хэлэв. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|