• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-08 17:57:44    
Олимпийн бамбар дамжуулах арга хэмжээг эвдэх үйл ажиллагааг эсэргүүцэв

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн бамбар дамжуулах арга хэмжээг эвдэх ямар ч хэлбэрийн үйл ажиллагааг Олон улсын олимпийн хороо эсэргүүцэж, олимпийн наадмыг улс төртэй холбохыг сайшаахгүй гэж Олон улсын олимпийн хорооны дарга Жасгуес Рогге 8-ны өдөр Бээжинд хэллээ.

      Бээжингийн олимпийн бамбар дамжуулах арга хэмжээг эвдэн буснийулхаар "Түвдийг тусгаар тогтнуулах" цөөн тооны этгээд оролдож байгаад чиглүүлэн тэрээр хэлэхдээ, олимпийн наадмыг улс төрийн багж хэрэгсэл болгохыг Олон улсын олимпийн хороо эсэргүүцнэ. Олон орны тамирчдын уралдаан тэмцээнд оролцох эрх улс төрийн шалтганаас болж хохирох ёсгүй. Олимпийн наадмыг эсэргүүцэх үйл ажиллагаа бүхэн нь огт ач холбогдолгүй бөгөөд олимпийн үзэл санааг зөрчиж байгаа юм гэжээ.

      Рогге өнөө Бээжинд Олон улсын олимпийн нийгэмлэгийн 16-р их хуралд оролцож байна. Тэрээр мөн хэлэхдээ, Хятадын засгийн газар өнгөрсөн 7 жилд Бээжингийн олимпид бэлэтгэхдээ хүрээлэн байгаа орчныг сайжруулахын төлөө их ажил хийж, Бээжингийн оломпийн хугацаанд олон орны тамирчдад уралдаан тэмцээний хамгийн аятай сайхан боломжоор бүрэн ханган баталсан байна гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\