Түвдийн Өөртөө Засах Районы дарга Чянбапонцог 9-ний өдөр Бээжинд Хятадын Төрийн Зөвлөлийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Түвдийн Өөртөө Засах Район Олимпийн наадмын ариун галыг Түвдэд дамжуулах талаар бүрэн бэлтгэл, нарийн зохицуулалт хийсэн, ариун гал дамжуулах арга хэмжээ аюулгүй явагдаж бүрэн амжилтад хүрэх болно гэлээ.
Олимпийн наадмын ариун галыг Түвдэд дамжуулах явдал нь Түвдийн ард түмний өнгө гэрэл, үүрэг хариуцлага юм. Түвдийн үндэстнүүдийн ард түмэн үүнийг маш ихээр сайшаан дэмжиж байна гэж тэр тэмдэглэжээ.
Сүүлийн үе, Лондон болон Парист Олимпийн ариун гал дамжуулахад харш саад хийхийг оролдсон "Түвдийг тусгаар тогтнуулахыг зоригч" этгээдийн ажиллагаа нь Олимпийн наадмын амжилттай явагдахыг өөрчилж чадахгүй, зөвхөн "Түвдийг тусгаар тогтнуулахыг зоригч" этгээдийн үнэн зүс царайг хүмүүсийн нүдэнд нэн тод харуулах төдий юм гэж Түвд үндэстний энэ албаны хүн тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|