12-ын өдрийн 14 цагийн 35 минутад Бээжингийн зүүн хэсэгт оршидог Түнжөү дүүрэгт 3.9 баллын газар хөдөлсөнд Бээжин хотын хэсэг районд доторхой хэмжээний цэцэрхийлэл гарсан боловч, өнөө барилгын ажил нь хамгийн эцсийн шувтарганы шатандаа явагдаж бий Биеийн Тамир Спортын Үндэсний Талбай --"Шувууны үүр" –т нөлөөлөөөгүй юм байна.
Биеийн Тамир Спортын Үндэсний Талбай --"Шувууны үүр" –ийн барилгын ажлын ерөнхий инженер Ли Жюлинь 15 цагийн үеэр сурвалжлагчид хэлэхдээ, газар хөдлөх үед би "Шувууны үүр"-ийн барилгын газарт чанарын шалгалт хийж байсан юм. Бидэнд цэцэрхийллийн байдал мэдэгдсэнгүй, "Шувууны үүр"-ээс ч ямар нэгэн хэвийн бус байдал илрүүлээгүй гэжээ. Хятад улс биеийн тамир спортын том том ордон талбайн барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй байхтай холбогдуулан зураг төслийн талаар чанга шаардлага тавьдаг. "Шувууны үүр"-ийн зураг төсөл дэх газар хөдлөлтөд тэсвэртэй зэрэглэл нь 8 баллд хүрсэн тул, бага хэмжээний баллын газар хөдлөлт нь "Шувууны үүр"-т нөлөө болохгүй юм гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|