Сычуань мужийн орлогч дарга Ли Чэн Юнь хэлэхдээ, 13-ны үдээс хойшын 16 цагийн үеийн бүрэн бус бүрэтгэлээр Сычуань мужийн газар хөдлөлтөд эндсэн хүний тоо 12 мянгаас давлаа гэжээ.
Сычуан мужийн Вэнь чуан Шяньд 12-ны өдрийн 14 цаг 28 минутад 7.8 баллаын хүчтэй газар хөдлөлт болов. Хятад улсын дарга Хү Жиньтао нэн даруй чухал үг хэлж, шархадсан хүмүүсийг даруй түргэн авран гаргаж, гамшигт нэрвэгдсэн районы хүн ардын амь насны аюулгүй байдлыг баталгаажуулахыг шаардав. Хятадын төрийн зөвлөл нь ерөнхий сайд Вэнь Жябаогаар ерөнхий командлагч болгосон газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах команлын газар байгуулсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, 13-ны оройн 12 цагаас өмнө гамшигт нэрвэгдсэн районд хүрэх замыг эрхбиш нэвтрүүлж, газар хөдлөлттэй тэмцэх, завдан засах, хүн аврах ажлаа тал бүрээр өрнүүлэх хэрэгтэй гэжээ.
Өнөө эрүүл мэнд, гамшигаас авран туслах зэрэг талын хүчнүүд хойно хойноосоо газар хөдөлсөн районд хүрцгээж байна. Гэвч тус нутгийн зам харилцаа, холбооны хэрэгсэл тасалдсаны дээр бороо орж цаг агаар тун муу байгаа болохоор авран туслах ажилд туйлын их хүчир бэрхшээл учруулж байна.
Одоо газар хөдлөлтөөс авран туслах ажилд оролцож байгаа цэрэг цагдаа 20 мянган хүнд хүрч, бас 30 мянган офицер дайчид нисгэл буюу төмөр зам, явган явах аргаар гамшигдсан район руу урагшилж байна.
13-ны үдээс хойшын 15 цаг гэхэд Чэндүгээс давхардсан тоогоор авран туслах 450 машинг томилж, 5800 гаруй шархатаныг Чэндүд авчиран эмчилж байна.
|