12-ны үдээс хойш Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдөлсний дараа Хятадын олон этгээдийнхэн хөдлөлцөж, гамшигдсан районд туслалцаа үзүүлж байна.
Хятадын Коммунист Залуучуудын Эвлэл гамшигдсан районд 140 сая юаний яаралтай туслалцаа үзүүлэхээр шийдчээ. 13-ны үдээс хойшын 17 цаг гэхэд гадаадад байгаа Хятад бизенисменнүүд 68 сая 500 мянган юаний хандив өгсөн байна. Бээжин хотын их дээд сургуулийн багш оюутад эд бодис, хөрөнгө мөнгө, цус хандивлах хэлбэрээр гамшигдсан районд туслалцаа үзүүлсэн банйа.
Бээжин хотын засгийн газар Сычуаний гамшигдсан районд 30 сая юаний туслалцаа үзүүлэхээр шийдчээ. 13-ны өдөр Тяньжинь хотынхан 200 гаруй цандааг Сычуаний гамшигдсан район руу томилон очуулж, гамшигаас аврах ажилд оролцуулан, мөн 30 сая юань болон холбогдох эд бодисоор тусласан байна.
13-ны өдрийн 18 цаг гэхэд Хятадын улаан загалмайн нийгэмлэг Сы Чуаний газар хөдлөлтийн гамшигдсан райод манай орны нийгмийн олон этгээдийн хандивласан нийт 120 сая гаруй юаний мөнгө төгрөг, эд бодисыг хүлээн авч, гамшигдсан районд 14 сая 600 мянган юаний майхан, хөвөнтөй хөнжил, бэлэн хоол, эм бэлдмэл, ундны усны ариутгуур зэрэг гамшигдсан районд хэрэгцээтэй эд бодис хандивлажээ.
|