• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-13 09:42:18    
Сьчуаний газар хөдлөлтөд анхаарал халамж үзүүлэв

CRI

      Хятадын Сьчуань мужийн Вэньчуань шяньд 12-ны өдөр 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсоны дараа, зарим улс орны засгийн газар болон удирдах хүмүүс, тэрчлэн олон улсын байгууллагын удирдах хүмүүс анхаарал халамжаа хандуулж байгаагаа Хятадын талд хандан илэрхийлсэн байна.

      12-ны өдөр Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо, Оросын Ерөнхийлөгч Дмитри Медведев, Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш, Францын Ерөнхийлөгч Николас Саркози, Пакистаны Ерөнхийлөгч Первез Мушараф, Германы канцлер Ангела Меркел, Куейтын Эмир Аль Савах нарын зэрэг удирдах хүмүүс Хятад улсын дарга Хү Жиньтаод тус тус захидал юм уу, цахилгаан утас ирүүлж, анхаарал халамж тавьж байгаагаа илэрхийлсэн бөгөөд гамшигт нэрвэгдсэн нутагт тусламж үзүүлнэ гэж илэрхийлсэн байна.

      НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун мөн өдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчитэй утсаар ярьж, НҮБ-ын нэрийн өмнөөс Хятадын засгийн газар, ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хятадын гамшгаас авран туслах болон гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг НҮБ бүх хүчин чадлаараа дэмжинэ гэж илэрхийлэв.

      Олон улсын олимпийн хорооны дарга Жаскуес Рогге 12-ны өдөр мөн дарга Хү Жиньтаод захидал илгээж, газар хөдлөлтийн гамшигт үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн бөгөөд, гамшгийн өмнө Олон улсын олимпийн хороо нь Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байх болно гэж тэмдэглэжээ.

      Үүнээс гадна Франц, Израиль, Турк, Иран, Сингапур, Аргентин зэрэг орны Гадаад хэргийн яам болон Европын холбооны комисс ч анхаарал халамж хандуулж байгаагаа тус тус илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\