Хятадын Сычуань мужийн Вэньчуань шяньд 12-ны өдөр 7.8 баллын хүчтэй газар хөдлөв. Энэ удаагийн газар хөдлөлт их хүчтэй, өргөн нутгийг хамрсан байна. 13-ны тэг цагийн байдлаар, энэ газар хөдлөлтөд үрэгдсэн хүний тоо 10 мянга орчимд хүрсэн байна. Ганьсү, Шааньши зэрэг газрын эрэсдсэн хүний тоо 180 гаруйд хүрч байна. Өнөө Хятадын засгийн газар газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх ажлыг бүх хүчнээрээ өрнүүлж байна.
12-ны орой, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хурал хуралдуулж, гамшгаас аврах ажлыг байршуулав. Цэргийн анги болон эмнэлэгийн ажилтнуудыг нэн даруй зохион байгуулж, гамшигт нэрвэгдсэн районд очуулж, гэмтэж бэртсэн хүн ардыг бүх хүчнээрээ аврах хэрэгтэй. Гамшигт нэрвэгдсэн районд гамшгаас аврах эд барааг арга бүхнийг сүдэгчлэн тээвэрлэн оруулж, гамшигт нэрвэгдсэн районы ард иргэдийн амьдралын үндсэн хэрэгцээг баталгаажуулах хэрэгтэй гэж хурал нь холбогдох талуудад шаардсан байна. Төрийн зөвлөл Ерөнхий сайд Вэнь Жябаогоор Ерөнхий командлагч болгосон Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх командлалын газар байгуулсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао мөн оройдоо Сычуань мужийн Дү Жян-янь хотод хүрч гамшгаас аврах ажлыг удирдаж байна.
Газар хөдөлсний дараа, Хятадын цэргийн анги нэн даруй онц байдлын төслийг хэрэгжүүлсэн байна. Өнөө Чөлөөлөх арим болон Зэвсэгт цагдаагийн ангийн 20 мянган офицер дайчид газар дээр нь хүрч авран туслах ажилд оролцож байна. Өөр хэдэн арван мянган офицер дайчид ч гамшигт нэрвэгдсэн район руу явж байна. Хятадын Газар хөдлөлтийн гамшгийн түргэн тусламжийн үндэсний ангийнхан ч газар дээр нь хүрч авран туслах ажилд оролцож байна.
Хятадын Гамшгийг багасгах үндсний хороо газар хөдлөлтийн гамшигт чиглүүлэн нэгдүгээр зэрэглэлийн онц байдлын төслийг хэрэгжүүлж эхлүүлсэн байна. Хятадын Ард иргэдийн засаг захиргааны яам нь Сангийн яамтай хамтран гамшигт нэрвэгдсэн районы ард иргэдийн амьдралын бэрхшээлд туслахын төлөө гамшигт нэрвэгдсэн районд 200 сая юаний яаралтай тусламж олгосон байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|