Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 13-ны өдрийн 7 цагт Төрийн зөвлөлийн Газар хөдлөлтийн гамшгтай тэмцэх командлалын газрын хурлыг дахин хуралдуулж, Сычуань мужийн Вэньчуань шяньд 5-р сарын 12-ны өдөр үүссэн газар хөдлөлт бол байгалийн онч их гамшиг мөн, Хятадын засгийн газар бүх хүчин чадлаараахүн хүч, матерын хүчнийг дайчлан зохион байгуулж, гамшигдсан нутагт туслах болно гэж тэмдэглэжээ.
Өнөө эрүүл мэнд, авран туслах зэрэг олон талын хүчин гамшигдсан нутаг руу төвлөрч байна. Гэвч орон нутгийн зам харилцаа, холбоо тасарсан ба бороо орж цаг агаарын нөхцөл муу байгаа учраас авран туслах ажилд маш их хүндрэл учруулж байна. 13-ны оройн 12 цагаас өмнө гамшигдсан нутагт орох замыг нэвтрүүлж, гамшгаас авран туслах ажлыг бүх талаар хийх хэрэгтэй гэж Ерөнхий сайд Вэнь Жябао онцолсон байна.
13-ны өдрийн 6 цаг 30 минутийн байдлаар, АЧА болон Зэвсэгт цагдаагийн 17 мянга орчим хүн гамшгаас авран туслах ажилд оролцож байгаа бөгөөд 34 мянга гаруй офицер дайчид нисэх онгоц, төмөр зам, машнаар юм уу явганаар гамшигдсан район руу явж байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|