Сь чуан мужийн Вэнь чуан Шяньд 12-ны өдрийн 14 цаг 28 минутад 7.8 баллаын хүчтэй газар хөдлөлт болов. Хятад улсын дарга Хү Жиньтао нэн даруй чухал үг хэлж, шархадсан хүмүүсийг даруй түргэн авран гаргаж, гамшигт нэрвэгдсэн районы хүн ардын амь насны аюулгүй байдлыг баталгаажуулахыг шаардав. Хятадын төрийн зөвлөл нь ерөнхий сайд Вэнь Жябаогаар ерөнхий командлагч болгосон газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах команлын газар байгуулсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао одоо Сы чүаны гамшигт дайрагдсан газар дээр нь ажиллаж байна.
1 2 3 4 5 6
|