• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-13 16:50:09    
Сы чуаны газар хөдлөлтөд гамшигдсан хүн ардыг тайтгаруулав

Синьхуа Агентлаг

      Шинь минь дан намын дарга Сүн Чүюй 12-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаод цахилгаан утас илгээж, Сы чуан муж газар хөдлөлтийн гамшигт дайрагдсанд холбогдуулан санаа тавьж байгаага илэрхийлсэн байна. Сүн Чүюй хэлэхдээ, Сы чуанд урьд өмнө гараагүй их газар хөдлөж, улс орон ард түмэн их хохиролд учирсаныг цочисхийн дууллаа. Тайваний хоолойн хоёр эргийн эх орон нэгтэй хүмүүс бол цус махны холбоотой, жаргал зовлонгоо хамтатгасан ард түмэн учраас Чүюй би сэтгэлчлэн анхаарч байна. Ноёнтон та аюулт байдалд ард олноо баттай удирдаж, ерөнхий сайд Вэнь Жябао нэн даруй гамшигдсан нутагт хүрч, гамшигаас аврах ажилд орлоо. Удирдах хүний хэв суртал хүмүүсийг бишрүүлэм байна. Гамшигаас авран туслах болон сэргээн босгох ажил урагштай сайхан явагдаж, цэцэглэн хөгжсөн байдлаа эртхэн сэргээхийг хүсэн ерөөж байна гэжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны нийгэмлэг 13-ны өдөр Тайваний хоолойн хоёр эргийн солилцооны санд хариу захиа өгч, уг сан 12-ны өдөр санаа тавьсан захидал ирүүлж, Сы чуаны газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүн ардыг тайтгаруулсанд чин сэтгэлийн баяр талархалаа илтгэсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\